Тэрбумтэн Ма, Билл Гейтс, Цукерберг... эдгээр дэлхийн тэргүүлэгч технологийн компанийн үүсгэн байгуулагч нарыг багтаасан 27 хүний хамтран хөрөнгө оруулсан “Цэвэр эрчим хүчний судалгааны төсөл” хэрэгжигдэхээр болов.
Уур амьсгалын өөрчлөлтийн энэхүү ноцтой асуудалд чиглүүлэн, дэлхийн хамгийн алдартай бизнес эрхлэгчдээс бүрдсэн энэхүү төсөл нь олон тэрбум доллорын хөрөнгө мөнгийг цэвэр эрчим хүчний судалгаа, хөгжлийн төлөө зарцуулна хэмээн зарласан байна.

Энэхүү төслийн зорилго нь засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хүчийг нягтруулж, салхины эрчим хүч, нарны эрчим хүчнээс гадна, нүүрстөрөгчийн ялгаралтгүй эрчим хүч буюу бохирдолгүй эрчим хүчийг илрүүлж, технологийн мэргэжлээр дэлхийн бөмбөрцөгийн дулуурлыг урьдчланн сэргийлэх аргуудыг хайж олоход бий.
