Жү Гуанягийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх форум зохион байгуулагдав
2024-12-26 10:50
Жү Гуанягийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх форум зохион байгуулагдав
Жү Гуанягийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх форум 12-р сарын 25-ны өдөр Бээжинд зохион байгуулагдав. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин уг форумд оролцож, Жү Гуанягийн хамаатнуудтай уулзжээ.
Жү Гуаня нь Хятадын цөмийн шинжлэх ухааны салбарын гол нээгчийн нэг, Хятадын Шинжлэх ухааны академи, Хятадын Инженерийн Академийн ахлах академич юм.
Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дэд дарга Хү Чүньхуа форум дээр Жү Гуанягийн алдар суут амьдралыг дурсан ярьсан байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
