solongonews
Хятадын шинэ жилд баяр хүргэв
2025-01-28 22:43
Хятадын шинэ жилд баяр хүргэв

Могой жилийн хаврын баяр ойртож байгаа энэ үед олон улсын байгууллагын тэргүүн, гадаадын олон орны удирдагчид Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей: Эрхэм найзууд аа, Шинэ оны мэнд хүргэе, Та бүхэндээ ЮНЕСКО-гийн нэрийн өмнөөс могой жилийн хаврын баярын халуун мэндчилгээ дэвшүүлье. Танд болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хэдэн долоо хоногийн өмнө бид Хятадын хаврын баярыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн тул ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын хувьд та нарт цогтой халуун баяр хүргэж байна. Хятадын шинэ жил дэлхийн түгээмэл заншил болж, баярын арга хэмжээнүүд нь баяр баясгалан, энх тайвны дохиог дэлхий дахинд уламжилж байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа : Хаврын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлснээр дэлхий даяар хамтдаа тэмдэглэх боломжтой болсон нь хамгийн таатай зүйл юм. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл