Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр буюу 03-р сарын 11-ний өдөр хэлэхдээ“Хятад улс үргэлжлэн өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлын төрийн бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд шинэ хөдөлгөгч хүчин болно”.

Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлч“Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн Хятадын энэ онд хүлээгдэж буй эдийн засгийн өсөлтийн зорилт нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байлаа.Дэлхийн эдийн засаг уналттай байгаа энэ үед Хятад улс дэлхийн хөгжилд хэрхэн шинэ хувь нэмэр оруулах вэ?”гэсэн асуулт тавилаа.
Мао Нин“Нээлттэй байх нь Хятадын эдийн засгийн эрч хүчтэй байгаагийн шалтгаан,мөн ч Хятад улс дэлхий дахинд тууштай хандаж байгаагийн эх сурвалж юм.Энэ оны Засгийн газрын ажлын тайланд гадаад орчин хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс нээлттэй байдлаа үргэлжлүүлж, үндсэн институцийн хүрээн дэх нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн,бие даасан болон нэг талын нээлттэй байдлын цар хүрээг тэлнэ”гэжээ.
Мөн Мао Нин“Бид гадаад худалдааг тогтворжуулах бодлогоо эрчимжүүлэн, үйлчилгээний худалдааны шинэлэг хөгжлийг ахиулж, ногоон худалдааг бэхжүүлэн, дижитал худалдаа зэрэг шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, Хятадын олон улсын импортын үзэсгэлэн,импорт экспортын үзэсгэлэн,Хятадын олон улсын үйлчилгээний үзэсгэлэн, Хятадын олон улсын дижитал худалдааны үзэсгэлэн, Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг томоохон үзэсгэлэнгүүдийг өндөр чанартай зохион байгуулна.Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжиж, интернэт, соёл болон бусад салбаруудыг улам нээлттэй болгож, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарт туршилтын нээлтийг хийж үзэх болно.Хятадын тал бас "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж,Хятад-Европын ачааны галт тэрэгний тогтвортой,саадгүй үйл ажиллагааг хангаж,Хятадын баруун бүс нутгийн хуурай болон тэнгисийн шинэ коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний олон улсын хамтын ажиллагааны системийг оновчтой болгоно.Үүнээс гадна Хятад улс олон талт, хоёр талт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Дэлхийн Худалдааны Байгуулдгаар гол болгосон олон талт худалдааны системийг хамгаалж,бүх улс оронтой ашиг сонирхлын уялдаа холбоог өргөтгөн, хамтын хөгжлийг ахиулах болно”гэлээ.
-Хятад улс өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлаар дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд шинэ хөдөлгөгч хүчин болох болно гэж Мао Нин хэлсэн байлаа.
