solongonews
Ханшны амралтын үеэр 16.13 сая галт тэрэгний тасалбар зарагдсан байна
2025-03-26 11:48
Ханшны амралтын үеэр 16.13 сая галт тэрэгний тасалбар зарагдсан байна

Сэтгүүлч Төмөр замын 12306 Шинжлэх ухаан технологийн инновацын төвөөс: Ханшны амралтын тээвэрлэлт 04-р сарын 03-наас 07-ны өдрийг хүртэл 5 хоног үргэлжилж, дөрөвдүгээр сарын 04-нд зорчигч урсгалын оргил өдөр байх төлөвтэй байна. Ханшны амралтын тасалбар 03-р сарын 20-ны өдөр худалдаанд гарснаас хойш 03-р сарын 25-ны өдрийн 10:00 цагийн байдлаар төмөр замын хэлтэс нийт 16 сая 130 мянган ширхэг тасалбар худалдаалж, төмөр замын 12306 систем аюулгүй, саадгүй ажиллалаа.

Төмөр замын 12306 Шинжлэх ухаан, технологийн инновацын төвийг хариуцагч танилцуулахдаа: Өнөөгийн тасалбарын борлуулалтын байдлаас харахад зорчигчид ханшны амралтын үеэр аялах хүсэл эрмэлзэл ихтэй, аяллын эхлэл болон төгсгөлд зорчигчдын урсгал ихсэх төлөвтэй байна.

Үлдсэн тасалбаруудаас харахад 04-р сарын 03-наас 07-ны хооронд Бээжин-Тяньжинь, Шанхай-Сүжөү, Гуанжөү-Шэньжэнь зэрэг чиглэлийн тасалбарууд хангалттай  байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл