solongonews
Далайн түвшнээс дээш дэлхийн хамгийн өндөр хурдны нүхэн зам
2015-11-27 12:33
Далайн түвшнээс дээш 4499.98 метрт өргөгдсөн дэлхийн хамгийн өндөрт байрлах Чан Ла Шань нүхэн зам 11 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор нээгдэв.

Хөх нуур мужийн Еүшү Төвдийн Өөртөө Засах Жөүгийн За Дүө шяний хил дэх Чан Ла Шань нүхэн замын урт нь 2400 метр. Энэ зам нээгдсэнээр Хөх нуур мужийн 309 дүгээр Дүө Ла Ма Кегээс За Дүө хүртэлх 159.8 км урттай бүх шугамын дагуух замаар чөлөөтэй нэвтэрч болно гэсэн үг юм.

Дэлхийн хамгийн өндөрт байрлах Чан Ла Шань нүхэн зам

Хөх нуур мужийн зам тээврийн танхимын тус төслийг хариуцсан дарга хэлэхдээ: - "Дүө Ла Ма Кегээс За Дүө хүртэлх зам бол Еүшүгийн газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын чухал төсөл, Хөх нуур мужийн Төвдийн зам шугамын Жөнтөн шяний хоёрдугаар зэрэглэлийн замын чухал хэсэг болох юм. Энэ зам нээгдсэн нь Еүшү орон нутгийн гамшгийн эсрэг тэмцэх, замын хамгаалалтын чанарыг дээшлүүлж, бүс нутгийн эд баялгийг нээн ашиглах, аялал жуулчлалын хөгжил зэрэгт ач холбогдолтой" гэжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл