Нэгдүгээр сарын 9-нд НҮБ "Дэлхийн эдийн засгийн байдал, хэтийн төлөв 2025" тайланг нийтэлж, 2025 онд дэлхийн эдийн засаг 2024 оныхтой адил түвшинд байж, 2.8 хувиар өснө гэж таамаглажээ.
Уг тайланд, дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээнд уян хатан байдлаа харуулж, олон сорилтуудыг даван туулсан хэдий ч хөрөнгө оруулалт сул, үйлдвэрлэлийн өсөлт удааширч, өндөр өр зэрэг хүчин зүйлийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх дундаж түвшин болох 3.2 хувиас доогуур хэвээр байх болно гэж тэмдэглэжээ.
Инфляци буурч, олон орны эдийн засагт валютын чөлөөтэй бодлогыг хэрэгжүүлсээр байгаа нь 2025 онд дэлхийн эдийн засгийн идэвхжилд бага зэрэг түлхэц өгч болзошгүй. Гэсэн хэдий ч дэлхийн олон оронд геополитикийн зөрчил, худалдааны хурцадмал байдал, зээлийн өндөр төлбөр зэрэг тодорхойгүй хүчин зүйлийн улмаас эрсдэл дагуулж болзошгүй гэж тайланд онцолжээ.
