Ямар ч улс орон ирээдүйдээ яаж хөгжиж нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаарна. Тиймээс ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг. Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг захиалах боломжтой вэ?

Түүх, хууль эрх зүйн боловсрол
- Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдсэн, тэдгээрийг бахархан хүндэлдэг байх
- Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх
Гоо сайхны боловсрол
- Сонгодог хөгжим, уран зураг, уран зохиолыг сонсож, харж уншиж ойлгодог байх төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн байх
- Сайн муу, сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох
Хэл харилцааны боловсрол
- Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг байх.
- Бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар эзэмших,
- Хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших
Эдийн засаг мэдээллийн боловсрол
- Аливаа зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших
- Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх
- Компютерийн программуудыг болон интернэт ашиглах чадвартай байх
- Аливаа мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх
Техник технологийн боловсрол
- Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох
- Ахуйн цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж чаддаг, түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх
- Техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай байх
Эрүүл мэнд бие бялдрын боловсрол
- Хүний биеийн бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлтийн талаарх ойлголттой байх
- Биеэ зөв авч явах, хувцасаа зөв тохирулан өмсөх
Байгаль экологийн боловсрол
- Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир
- Газарзүйн тогтоц, цаг агаарын өөрчлөлт, байгалийн тэнцвэрийн талаарх мэдлэг
Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголт болон чадвартай байх
Гадаад хэлний боловсрол
- Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнээс аль нэгийг сонгож, ярьж ойлгож, бичиж сурах
- Уг хэлээр ярьдаг орнуудын түүх соёл, хөгжил, төр болон хууль, газарзүй, урлагийн талаар судалж мэдсэн байх
Гэр бүл бэлгийн боловсрол
- Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах
- Хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох
- Бэлгийн харьцаа, бэлгийн хүмүүжил, хүүхэд төрүүлж өсгөх, хүмүүжүүлэх туахи ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших
