solongonews
Хятадын цэнэглэх дэд бүтэц 13 сая нэгжээс давжээ
2025-02-19 16:08
Хятадын цэнэглэх дэд бүтэц 13 сая нэгжээс давжээ.

Хятадын цахилгаан машин цэнэглэх дэд бүтцийн хөгжлийг дэмжих холбооноос саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 01-р сарын эцсийн байдлаар, Хятадын цэнэглэх дэд бүтцийн тоо 13 саяас давсан байна.

Нэгдүгээр сард Хятад улсын цэнэглэх дэд бүтцийн тоо 395,000 нэгжээр нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 49.5 хувь өссөн тоон үзүүлэлт болсон байна.Үүний дотор нийтийн цэнэглэх овоолгын тоо 181 мянгаар нэмэгдэж,өнгөрсөн оны мөн үеэс 222.5 хувь өссөн байна.Хувийн автомашинд зориулалттай цэнэглэх овоолгын тоо 214,000 ширхэг нэмэгдэж,өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувь өсжээ.

2024 онд Хятад улсын цэнэглэх дэд бүтцийн тоо 4,222 сая нэгжээр нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24,7 хувь нэмэгджээ.2025 он гэхэд 3.619 сая шинэ хувийн автомашинд зориулалттай цэнэглэх овоолго 1.038 сая нийтийн цэнэглэх овоолго шинээр нэмэгдэх болно гэж төсөөлж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний шинэ тээврийн хэрэгслийн хурдтай хөгжлийг үндсэндээ хангах боломжтой ажээ.

Зохиогч: ВАН ЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл