solongonews
Бид дэлхийн өнцөг булан бүрээс Хятадад хөрөнгө оруулалт хийх, боломжоо ашиглахыг урьж байна
2025-03-26 15:39
Бид дэлхийн өнцөг булан бүрээс Хятадад хөрөнгө оруулалт хийх, боломжоо ашиглахыг урьж байна

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 03-р сарын 25-ны өдөр:

- Хятад улс өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлыг гуйвшгүй дэмжиж, бүх улс орны аж ахуйн нэгжүүд боломжоо ашиглан, Хятадад хөрөнгө оруулалт хийж, ирээдүйгээ төлөвлөн, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хамтдаа дэмжихийг хүсэн хүлээж байна.

Тус өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр:

- Хятадын хөгжлийн форумын 2025 оны жилийн хурал "Хөгжлийн эрч хүчийг бүрэн нээж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хамтдаа ахиулъя" уриан дор болж, Хятадад болох хуралд олон улс төрийн удирдагч, үндэстэн дамнасан компанийн тэргүүнүүдийг оролцууллаа. Хэвлэлийн төлөөлөгчөөс ямар нэгэн тайлбар өгөх үү? гэсэн сурвалжлагчийн асуултад Гүө Жякүнь:

- 2025 оны Хятадын хөгжлийн форумын жилийн хурал 03-р сарын 23-наас 24-ний өдрүүдэд Бээжинд болж өнгөрлөө. Ерөнхий сайд Ли Чян нээлтийн ёслолд оролцож илтгэл тавив. Ерөнхий сайд Ли Чян илтгэлдээ: Хятадын хөгжлийн эрч хүчийг "Цагаан сарын баярын эдийн засгийн" өнцгөөс харахыг талуудад уриалав. Хятадын хоёр чуулганаас Хятадын эдийн засгийн бодлогыг уншиж, олон улсын өөрчлөлтөөс дэлхийн хөгжил, дэвшлийн зөв замыг эргэцүүлэн бодох нь Хятадын эдийн засгийн тогтвортой, нааштай хөгжлийг ахиулж, Хятад улс дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт тогтвортой, баттай хүчин байхыг харууллаа.

Гүө Жякүнь танилцуулахдаа: Энэ жилийн хуралд гадаадын 750 гаруй төлөөлөгч оролцож, тус хуралд үндэстэн дамнасан компаниуд илүү өргөн хүрээтэй оролцож, анх удаа олон үндэстэн дамнасан компани оролцож байгаа аж. Аж үйлдвэрийн ангиллыг хамрах хүрээ нь илүү өргөн хүрээтэй байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын талаар өөдрөгөөр харж, Хятадад өсөх хандлагатай байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт "Итгэлийн санал" өгч байгааг харуулж байна.

Тэрээр басхүү:

- Хятад улс өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлыг гуйвшгүй ахиулах болно. Бид бүх орны компаниудыг боломжоо ашиглан, Хятадад хөрөнгө оруулалт хийж, ирээдүйгээ төлөвлөхийг урьж байна. Бид хамтдаа дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, нэг талт үзлийг хамтдаа эсэргүүцэж, харилцан ашигтайгаар илүү их хөгжлийг биелүүлэх ёстой. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл