solongonews
Найз тахианууддаа ноосон хувцас нэхэж өгсөн бүсгүй
2015-11-27 13:52
Ноосон хувцас нэхээд олсон орлогоо Өмнөд Африкийн AIDS өвчтэй өнчин хүүхдийн асрамжийн газар хандивлана.

Английн иргэн 25 настай Nicolas Condon ээжтэйгээ хамт хагас жилийн хугацаанд ноосон утсаар хувцас нэхсэн байна. Тэд гэрийнхэндээ зориулан нэхсэн биш, харин өөрийн тэжээвэр тахианууддаа нэхжээ.

Тэжээвэр тахианууд үргэлж торон дотор амьдардаг бөгөөд өндөглөх чадваргүй болтлоо “ажилладаг” гэнэ. Тахианууд орчин муутайгаас гадна хэтэрхий их өндөглөснөөс болж дарамтанд ордог. Дарамт ихтэйгээсээ болоод тахианууд үсээ зулгааж хядаг. Энэ байдал урт хугацаагаар үргэлжилбэл тахианы үс нь унаж өвлийн хахир хүйтнийг өнгөрөөж чадахгүй үхдэг байна.

Миний хувцас гоё байна уу?

Энэхүү мэдээллийг сэтгүүл дээрээс олж харсан Nicolas Condon өөрийн тэжээвэр тахиануудаа хамгаалах зорилгоор ноосон хувцас нэхэж эхэлсэн байна.

- Миний тэжээж байгаа тахиануудын хагас нь тахианы фермерээс “тэтгэвэрт гарсан” тахианууд болно. Тэдний бие дээр үс ноос муутай. Өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээс нь айгаад хувцас нэхэж өгье гэж бодсон гэж Nicolas Condon танилцуулсан байна.

Тахиануудад ноосон хувцсыг нь үргэлж өмсгөдөггүй, харин өдрийн тогтсон хэдэн цагт л өмсүүлдэг гэнэ. Nicolas Condon тахиануудынхаа үсний өнгөөр нэхэх хувцасны өнгөө сонгон тогтоодог аж.

- Ингэх нь тахиануудаа ялгахад ч амар болсон байна. Одоо хүмүүс надаас захиалга авах болсон. Ноосон хувцас нэхээд олсон орлогоо Өмнөд Африкийн AIDS өвчтэй өнчин хүүхдийн асрамжийн газар хандивлах зорилгоор энэхүү ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэж Nicolas Condon ярив.

 Nicolas Condon

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл