
Үе үехэн үүлэн дээгүүр хөвөх шиг, бас тунах шиг
Өвөр Хангайн уулс өндөлзөнө
Өвгөдийн бодлын тоогоор үрчлээс суусан
Чулууд бүхэн нь зүрхэнд тамгатай
Орхоны урсгал холоос сонордох нь
Одны гэрэл шиг сэрүүхэн
Оройхон тийшээ Дагвадоржийн зуслангаас
Цасны лавс шиг хөөмий түрэх сэлүүхэн
Эрдэнэ Зуугийн цагаан суваргууд
Эзнийхээ нэрийг нуусан хэвээрээ
Энд тэндхэн буга урамдаж, шонхор шүүрэх нь
Эрэлхэг хүмүүсийн алган дээр
Эрдэнэс өрсөн янзаараа

Арван зүг цэрэг эрсийн уухай
Салхины үзүүрт намиран
Атаа зүрхийг Аригбөхээр аргадуулсан
Миний Хархорум
Түймэр шиг он сарын дунд бодлогширно
Дэндүү чийглэг хар шороонд дээр нь
Тариан шон татах
Зүрх зүсэх шиг гүн
Зөөлөн алгаараа шарх бүхнийг илж эдгээсэн
Хархорумын салхи аа
2015.11.13 Хархорумд
