solongonews
“Хангай” хамтлаг дахин үзэгчдийг доргиов
2015-12-15 10:44
“Хангай” хамтлаг дахин үзэгчдийг доргиов

Өвөр Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, олон үзэгч фэнүүд нь хүсэн хүлээж үздэг тоглолтын нэг бол “Хангай” хамтлагийн тоглолт юм. Монгол дуу урлагийн гайхамшгийг дэлхийн зайнд хүргэж, нэр алдар нь түгээд байгаа “Хангай” хамтлаг нь 12 дугаар сарын 12-нд Хөххотноо тоглолтоо хийлээ. Хамтлагийн амьд хөгжмийн хэмнэл дор бүжиглэн, хамтлагийн дуучид үзэгчдийг уухайлуулан, "Шигэр шигэр" зэрэг дуунуудаараа бүхэл тоглолтын турш үзэгчдийг үнэхээр эрч хүчээр цэнэглэж байлаа. “Хангай” хамтлагийн тасалбар эрэлт ихтэй, тасалбар 100 хувь зарагдаж. Монгол үндэстний язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан бүтээл туурвидгаараа “Хангай” хамтлаг бусдаас онцлог. Морин хуур, уртын дуу, хөөмий гээд бүх язгуур урлагийг ашигласан шинэ цагийн урлагийн Монгол урсгалыг үзэгч түмэндээ хүргэсээр явна. “Хангай” хамтлаг нь 2004 онд байгуулагдаж, Хөхнуур, Бээжин, Хөлөнбуйр, Улаанхад зэрэг нутаг нутгийн долоон монгол залуусаас хамтлагийн гишүүд бүрдсэн байдаг. Одоогоор дэлхийн дуу хөгжмийн тайзнаа хамгийн нэртэй Хятадын хамтлагийн нэг болжээ. Хамтлагийн гишүүнд морин хуур, товшуур, гитар, бөмбөр зэрэг хөгжмөөр тоглодог байна. Хангай хамтлагийн залуус нь монгол дуу урлагийн гайхамшигт хүч, рок дуу хөгжмийн сүр хүчийг дэлхийн хүртээл болгож, монгол соёл болон монгол түүхийн орон зайд зочлуулж байна.


Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл