solongonews
Хаврын баярын тоглолтыг дэлхий дахинаа 82 хэлээр дамжуулан түгээнэ
2025-01-28 22:49
Хаврын баярын тоглолтыг дэлхий дахинаа 82 хэлээр дамжуулан түгээнэ

Хятадын билгийн тооллын шинэ жилийн битүүн энэ сарын 28-нй өдөр тохиож байна. Хаврын баярын гала тоглолтыг Хятадын Төв Радио Телевиз уламжлал ёсоор зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тоглолт Бээжингийн цагаар 20 цагаас үзэгчдийн хүртээл болж эхэлнэ. Дэлхийн 200 гаруй улс, бүс нутгийн 3000 орчим мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулахын зэрэгцээ, гала тоглолтын талаар мэдээлэл бэлтгэж байна.

Хаврын баяр бол Хятадын үндэстнүүдийн түүх, өв соёлыг хадгалсан уламжлалт баяр бөгөөд өнгөрсөн жил хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн нь тэмдэглэлт үйл явдал болсон юм. Хаврын баярын 2025 оны гала тоглолт дуу бүжиг, дуулалт жүжиг, тулааны урлагийн үзүүлбэрийг хослуулсан найруулгын өвөрмөц шийдэлтэйн дээр тоглолтод олон төрлийн хөтөлбөр дэглэж, олон салбарын энгийн хүмүүсийг оролцуулж байгааг онцлууштай. Өөр нэгэн зүйлийг тодотгоход энэ удаагийн гала тоглолтыг харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс хүртэж мэдрэх боломжтой болжээ. Энэхүү шийдэл нь зорилтот бүлгийн эрх ашгийг хангаж, нийгмийн харилцаанд тэдний дуу хоолой, оролцоог дэмжсэн чухал алхам юм. Энэ жилийн гала тоглолтыг техникийн дэвшил, шинэ боломж  "5G+4K/8K+AI" технологийн ололт ашиглан, дэлхий дахинаа 82 хэлээр үзэгчдэд хүргэж байна.

Хятадын үндэсний телевиз 1983 оноос битүүний үдэш баярын концерт найруулан дэглэж, үзэгчдийн хүртээл болгож иржээ. Дэлхий нийтийн хүсэн хүлээдэг контентыг үзэнгээ ширээ тойрон сууж баярлах нь хятад хүмүүсийн сэтгэлд уламжлал болон тогтжээ. Хос уянга наах, банш чанаж идэх, дээдсээ тахих заншилтай адил гэсэн үг юм.  Түүний зэрэгцээ дэлхий дахинаа тархан суурьшсан Хятад хүмүүсийн эх орноо гэсэн сэтгэлийг тээж, Хятадын соёлын өвөрмөц татах хүчийг илтгэдэг юм. ХТРТ-ийн энэхүү контент дэлхийн хамгийн олон үзэгчтэй шинэ жилийн үдэшлэг болсон билээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : CCTN
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл