
Лхаса Гонггарын олон улсын нисэх онгоцны буудлаас 2-р сарын 19-ний өглөөний 8 цагт TV9701 нисэх онгоц амжилттай хөөрлөө. ингэснээр Хонконг, ТӨЗО болон Макао, Тайвань бүс хутгийн хотуудын хооронд анхны худалдааны нислэг ийнхүү эхэлж буй юм. Онгоц Лхасагаас хөдөлж, Чэндуд түр буудаллаж, эцэст нь Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудалд хүрч, Төвөд, Хонконгийн хооронд тогтвортой, тав тухтай шинэ агаарын замыг нээжээ.
Энэхүү нислэгийг Төвөдийн Агаарын тээврийн компани долоо хоногт хоёр удаа гүйцэтгэдэх бөгөөд нислэгийн багтаамж, орон зай нь хангалттай, Лхасаас 8:10 цагт хөөрч, 14:35 цагт Хонконгод хүрч, зорчигчид тав тухтай аялж буй нь ТӨЗО-ны бүсийн нээлтийг өргөжүүлэх, соёл, жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Гуандун-Хонконг-Макаогийн Их Булангийн бүстэй хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно.
