Камбожийн Ардын Намын дарга, Сенатын дарга Хун Сен, Засгийн газрын Ерөнхий сайд Хун Манет нар 02-р сарын 24-ний өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Литэй уулзжээ.
Инь Ли юун түрүүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян нарын халуун мэндчилгээг Хун Сен, Хун Манет нарт дамжуулав. Инь Ли хэлэхдээ, Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлаган дор Хятад, Камбожийн харилцаа нь том, жижиг улс орнуудын хувьд тэгш харьцаа, харилцан ашиг тусын үлгэр жишээ болж байна. Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед Хятад улс Камбожтой өндөр түвшний харилцаа, стратегийн харилцааг цаашид бэхжүүлж, Нам, улс орныг удирдах онол, туршлагын талаар харилцан яриа, харилцан суралцах харилцаагаа гүнзгийрүүлж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Бээжин хот хоёр орны удирдагчдын гаргасан чухал ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, орон нутгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Хятад-Камбожийн хувь заяаны нэгтмэл цогцын бүтээн байгуулахад шинэ түлхэц өгнө гэж хэлэв.
Хун Сен, Хун Манет нар Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян нарт хариу мэнчилгээ дамжуулав. Олон улсын өнөөгийн нөхцөл байдал ээдрээтэй, хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд Камбожийн тал Камбож, Хятад хоёрын бат бөх нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр тал, хоёр орны хоорондын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятадтай нөхөрсөг бодлого чанд баримталж, Хятадын үндсэн ашиг сонирхлыг чанд дэмжиж, намууд хооронд, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, бүс нутаг зэрэг олон салбарт харилцан яриа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийг хамтдаа хамгаална гэж хэллээ.
