solongonews
Монголын 13 дахь соёлын биет бус өв ЮНЕСКО-д бүртгэгдээд байна
2015-12-02 14:04
Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон ЮНЕСКО-д /Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/ бүртгэгдээд байна.

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан 2015 оны 11 сарын 30-аас 12 сарын 4 ний өдрүүдэд Намиби улсын Виндхук хотноо  болж байна.  12 сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах соёлийн биет бус өвөөр бүртгэгдлээ. Дээрх ангилалд нийт 8 өв нэр дэвшсэнээс 5 нь бүртгэгдсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв ЮНЕСКО-д бүртгэгдээд байна. Өнөөдөр хуралдаан үргэлжлэх бөгөөд Төлөөллийн жагсаалтанд нэр дэвшсэн өвүүдийг хэлэлцэх юм . Хуралдаанд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол улс дээрх хорооны гишүүнээр 2013 онд сонгогдон ажиллаж байна.

 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.hiub.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл