solongonews
Амьдрахад хамгийн таатай улс орнууд
2015-12-18 11:25
Норвеги улс хамгийн өндөр оноогоор тэргүүн байранд жагссан байна.

НҮБХХ 12 сарын дунджаар дэлхийн 188 улс орны хүний хөгжлийн индексийн жагсаалтыг нийтэлсэн байна. Норвеги улс хамгийн өндөр оноогоор тэргүүн байранд жагссан бөгөөд амьдрахад хамгийн таатай улсаар үнэлэгджээ.

 Норвеги 

Хүний хөгжлийн индексийг 3 талаар шалгадаг бөгөөд дундаж наслалт, боловсролын түвшин болон үндэсний орлого зэргийг хамарна. Норвеги улс энэ хэдэн талаар хамгийн гарамгай бөгөөд Австрали, Швейцар хоёр улс дараалан оржээ. Хүний хөгжлийн индексийн жагсаалтын өмнө 10 нэрс нь өрнөдийн хөгжсөн улс орнууд болно. 188 улс орнуудын дотор Нигер, Төв Африкийн Бүгд Найрамдах улс хийгээд Эквадор зэрэг улс орнууд хамгийн эцэст жагссан байна.

Австрали

“Дэлхийн хамгийн аз жаргалтай улс” хэмээн алдаршсан Бүгд Найрамдах Вануату улс Сири улсын адил 134 дугаар байранд жагссан юм. БНХАУ 90-д жагсаж, Хонг Конг 12 дугаар байранд орсон бөгөөд 84 насны дундаж наслалтаар 188 улс орнуудын тэргүүн байранд орсон байна.

Швейцар

 

Хүний хөгжлийн индексийн өмнө 20 нэрсийн жагсаалт :

1. Норвеги

2. Австрали

3.Швейцар

4. Данимарк

5. Нидерланд

6.Герман

6. Ирланд

8.Америк

9.Канад

9. Шинэ Зеланд

11. Сингапур

12.Хонг Конг

13. Лихтенштейн

14. Швед

14.Англи

16. Исланд

17.Өмнөд Солонгос

18.Израиль

19. Люксенбург

20.Япон

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл