solongonews
АНУ-ын иргэн болсон Солонгосын дуучин Ю Синг Жүн уучлалт гуйлаа
2015-11-27 16:44
Солонгос үндэстэн, АНУ-ын иргэн дуучин Ю Синг Жүн Солонгос улс, Солонгос улсын иргэдээс уучлалт гуйлаа.

        Тэрээр 1997 онд анх урлагийн тайзнаа хөл тавьж маш богино хугацаанд нэрд гарч чадсан тухайн үеийн Солонгос  улсын од байсан юм. Дуучин Ю Синг Жүн 2002 онд цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан ч цэрэгт татлагын хугацаанаас гурван сарын өмнө АНУ-ын иргэн болсон ажээ. Харин Солонгос улсын Хууль зүйн яам тухайн үед "Түүний энэ үйлдэл бол цэргийн алба хаахаас зайлсхийсэн явдал" гэж үзэж байгаагаа илэрхийлэн дуучин Ю Синг Жүнийг тус улсад нэвтрэх эрхийг хугацаагүйгээр хаасан байна. 

Дуучин Ю Синг Жүн эцэг, эхийн зөвлөснөөр цэргийн алба хаахгүйн тулд АНУ-ын иргэн болсондоо уучлалт гуйн, түүнд Солонгос улсад нэвтрэх боломж олговол цэргийн алба хаах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Гэвч тэрээр эдүгээ 38-н настай тул түүний хувьд цэргийн алба хаах нас хэдийн дууссан байна.  Дуучин Ю Синг Жүн  13-н жилийн турш Солонгос улсдаа очиж чадахгүй байгаа ажээ. 

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл