solongonews
Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ цаг үеийг нээв
2015-12-08 11:32
Хятад, Африкийн хамтын ажиллагааны хамт хөгжих шинэ цаг үеийг нээв.

Хятадын ОУР-ын мэдээ Хятад, Африкийн хамтын ажиллагааны Йоханнесбургийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай өндөрлөв. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин 7-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Йоханнесбургийн дээд хэмжээний чуулга уулзалт баялаг амжилтад хүрч, бүрэн дүүрэн өндөрлөв. Энэ чуулга уулзалт Хятад, Африкийн хамтын ажиллагааны хамт ашиг хүртэх, хамт хөгжих шинэ цаг үеийг нээсэн байна гэжээ.

Хятад Африкийн хамтын ажиллагааны Йоханнесбургийн дээд хэмжээний чуулга уулзалт

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин

Тэрээр: Энэ чуулга уулзалт Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ ухагдахууныг тайлбарлаж, Хятад Африкийн харилцааны шинэ байр суурь, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, хоёр тал Хятад, Африкийн стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншийн харилцаа тогтоохоор шийдвэрлэж, Хятад, Африкийн харилцааны 5 том тулгуурыг байгуулсан байна. Тухайлбал, улс төрийн эрх тэгш харилцан итгэлцэх, эдийн засгийн хамтын ажиллагааны хамт ашиг хүртэх, соёл боловсролын солилцоо хамтын ажиллагаа, аюулгүйн салбарт харилцан туслалцах, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллах. Үүний зэрэгцээ аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн орчин үеийн байгуулалт, дэд бүтэц, банк санхүү, ногоон хөгжил, хөрөнгө оруулалт худалдаанд дөхөм үзүүлэх, ядуурлыг тэтгэж, ард иргэдэд үр өгөөж өгөх, олон нийтийн эрүүл мэнд, хүмүүнлэгийн солилцоо, энх тайван аюулгүйн байдал зэрэг 10 том хамтын ажиллагааны салбарт холбогдсон байна гэжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл