solongonews
Ли Чян гадаадын мэргэжилтүүдтэй хаврын баярын хэлэлцүүлэг хийв
2025-01-28 23:02
Ли Чян гадаадын мэргэжилтүүдтэй хаврын баярын хэлэлцүүлэг хийв

Билгийн тооллын сар шинийн баяр айлчлан ирж буй үеэр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нэгдүгээр сарын 26-ны үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд 2024 оны Хятадын засгийн газрын найрамдал шагнал хүртсэн болон Хятад улсад ажиллаж буй гадаадын мэргэжилтний төлөөлөгчидтэй уулзан, хэлэлцүүлэг хийсэн байна.

Ли Чян гадаадын мэргэжилтнүүдэд хаврын баярын ерөөл, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн, урт хугацааны турш Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалтад сэтгэл тавин дэмжиж ирсэнд нь талархал илэрхийлж, Хятад улсын шинэчлэл хөгжил болон засгийн газрын ажлын талаар мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн санал санаачилгыг нямбай сонсов. Их Британи, Польш, Мали, Ром, Герман, Пакистан зэрэг улс орны мэргэжилтнүүд шинжлэх ухаан технологийн инноваци, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, олон улсын сурталчилгаа, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар үг хэлэв.

Ли Чян хэлэхдээ, дэлхий ертөнцөд солилцоо шаардагдаж байгаа бөгөөд инновацид хамтын ажиллагаа шаардлагатай гэжээ. 

Хятад улсын нээлттэй хаалга улс орнуудын боловсон хүчинд байнга нээлттэй байгаа бөгөөд Хятадын засгийн газар холбогдох бодлогуудыг цаашид оновчтой болгон сайжруулж, үйлчилгээ баталгааны түвшнээ дээшлүүлэн, олон улсын солилцоо хамтын ажиллагааны илүү олон индрийг байгуулж, гадаадын боловсон хүчин Хятадад ирж ажиллан, үйс бүтээж, авьяас чадвараа гайхуулахад үргэлжлүүлэн таатай орчин бүрдүүлж өгөх болно гэж Ли Чян онцлов.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл