solongonews
Эр бор харцага
2015-12-02 15:33
Эр бор харцага нь
Жигvvрэндээ хvчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л vгvй явлаа шvv дээ
Аяа хөөрхий алдрай мину зэ

Эр бор харцага нь
Жигvvрэндээ хvчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л vгvй явлаа шvv дээ
Аяа хөөрхий алдрай мину зэ

Домог өгvvлэхvй...
Хувьсгалын өмнөх vед юм гэнэ. Эх газрын чулууны урд энгэрт Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц vнээнээс өөр өмчгvй хөөрхий бvсгvй нутаг сэлгэж, нvvдэл хийж чадахааргvй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Хөл хvндтэй байсан бvсгvйгээс хоёр ихэр хvv төрөхөд ахад нь Хурхарцага, дvvд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хөвгvvд хоног хоногоор өссөөр, хонины нэхий өлгийдөө багтахгvй, эхийнхээ сvvнд цадахгvй болоход ижий нь тэднийгээ vнээний сvvгээр угжиж байсан.

Намар цагийн сэрvvвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бvсгvй жинчдийн ахлагчид өөрийн амьдралын тухай дотночилон ярихад өрөвдөж хайлсан өвгөн ахлагч хоёр хvvгийн нэгийг өргөн авч, өсгөж хvмvvжvvлэхээр болжээ. Асгарах нулимсаа нуун байж, аргагvй эрхэнд хөөрхий бvсгvй Хур харцагыгаа ийнхvv өгч явуулснаас хойш нялх vрийнхээ барааг дахин олж хараагvй юм гэдэг. Ээжтэйгээ хамт vлдсэн Эрхарцага гэр ахуйн ажилд дэм болж, хонь малаа хариулан, он жилийг vдсээр 13 нас хvрлээ. Нэг удаа Цэрэнпунцаг ноён хошуу нутгаа эргэж явлаа. Эрхарцагынхыг холоос хараад ”Гар цайлгах нь бvv хэл, аяга тагш юмны ч бараагvй шив дээ” гэж бодсон ноён эхлээд хиагаа тэднийх рvv илгээв. Умгар муу бор гэрийн хоймор дахь орон дээр өөрөөс нь том биетэй боловч, vзтэл нас бага хvv унтаж байхыг харсан хиа ноёндоо ирж, vзсэнээ сонирхуулан дуулгахад, Цэрэнпунцаг тэднийд очихоор шийдэв. Тэр хиагийнхаа адил ихэд гайхсаны зэрэгцээ, дотор санаандаа “Энэ хvvг яавал өөдөөс минь босохгvй номхон, хvч бяраа vнэ хөлсгvй өгдөг болгох вэ” гэж зуурхан бодсоны эцэст, тарга муухан 10-аад бог, саалийн vнээ гурвыг өгч гэнэ. “Өгсөн” төдий нэр зvvх энэ өглөгийнхөө хариуд, хожим Эрхарцагыг нас биед хvрэх цагт аргал тvлш ойртуулах зэрэг хар бор ажил хийлгэнэ хэмээн тохирч гэнэ.
Тэр цагаас хойш 10 жил өнгөрөв. Хангайн нарс шиг ханагар сайхан биетэй Эрхарцага хэдэн жилийн өмнөх ноёны “харамгvй“ өглөгийн хариу ёсоор тvлээ тvлшийг нь өдөр бvр зөөдөг болж гэнэ. Гэтэл Цэрэнпунцаг ноён Эрхарцагын этгээд сонин нэг байдлыг ажигласан байна. Өлөө эрт Эрхарцагын тэргэнд хөллөөд гарсан шар орой ирэхдээ усан хулгана болтол хөлөрсөн байдаг байв. Энэ учрыг олохын тулд ноён нэг удаа залуу зарцынхаа араас нууцаар дагаж гэнэ. Тэгтэл Эрхарцага их гэрээс нэлээд зайдуу очоод, аргалаа нямбайлан тvvж, тэргэн дээрээ сайтар баглаж тавьснаа, мөнөөх нас гvйцсэн бvдvvн шарыг тэрэгнээс нь салган, гар дээрээ дээш доош нь жижигхэн чулуу мэт өргөж, буулгаж байна гэнэ. Удалгvй шар амьсгаадаж, хэл нь унжаад ирэх vед сая нэг больж, шараа тэрэгнийхээ араас уячихаад өөрөө тэргэндээ ороод, гэрийн зvг хөдлөв. Саахалтын хэрд очингуутаа шараа буцаан тэргэндээ хөллөөд, өглөө яаж гарсан яг л тэр чигээрээ яваад өгч гэнэ.
Энэ байдлыг өөрийн нvдээр харж, ихэд цочирдсон Цэрэнпунцаг ноён “Хад шиг энэ залууг өөрөөсөө аль болох хол байлгая” хэмээн айдас дvvрэн сэтгэлдээ бодоод, тун удалгvй тvvнийг жинд явуулах болжээ. Өвлийн турш жин хөсгийг нь vнэ хөлсгvй шахам тээсэн дуулгавартай зарц Эрхарцага ноёны нэрийн өмнөөс даншиг, хошуудын наадамд барилдан, тvрvv магнай авчирдаг дийлэгдэшгvй ганц бөх нь болов.
Яг энэ vеэр Цэрэнпунцаг ноёны ганц охин, Эрхарцага хоёр бие биедээ хязгааргvй сэтгэлтэй болж, удаж төдөлгvй бvсгvй хөл хvндрэв. Эл хэргийн учрыг мэдсэн Цэрэнпунцаг охиноо зэргэлдээх хошууны хөгшин ноёнд хvчээр өгч, харин Эрхарцагыг нутгаа орхин явах хvртэл нь шахан хавчиж, эрх мэдлээрээ дарамталж эхлэв. Хошууны захирагч ноёныхоо эсрэг тэмцэх тусам Эрхарцагад тулгах хилс ял хvндрэх болсон учир насан өндөр эхийгээ бодоод, нутгаа орхин явахаас өөр аргагvйд хvрчээ. Ингээд Эрхарцага Хурын хадан дээр гарч, төрсөн нутгаа удаан харж сууснаа, хоолой зангирууланхан ийнхvv дуулсан гэдэг.

Арслангийн зулзага нь
Агууландаа хvчтэй билvv дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай билvv
Аяа хөөрхий алдрай мину зээ
Сайр шандын усыг
Шавхан ширгээж баршгvй билvv дээ
Сайн хvмvvний vрийг
Дарлан давтаж болдоггvй билvv хө
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Худаг шандын усыг
Хурдан ширгээж болшгvй билvv
Хувьтай хvмvvний vрийг
Худал хууран хэлж болдоггvй билvv
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Ийнхvv харуусал гуниг, хайр сэтгэлээ шингээн дуулж буй Эрхарцагын эрдvv хоолой Хурын хаднаас гурван өвөлжөөний тэртээ газар уулын энгэрт сэтгэлтэй бvсгvйг нь богтлон аваад, хурим найр хийж буй хөгшин ноёны гэрт тодоос тод сонсогдож байсан гэдэг.
Ингээд Эрхарцага ижийгээ гэртэйгээ цуг vvрээд, нутгаа орхин явахдаа, “Энэ хошууны бөх надаар дуусаг” гэж хэлээд, зодгоороо газар нэгэнтээ савснаас, өдгөө Дэрэн сумын нутаг дахь Зодог, Савах хэмээх хоёр уул vvссэн ажээ.
Сайн бөх, сайхан эрээ ийнхvv гомдоосон тэр цагаас хойш Боржигон Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сум бөхгvй болсон юм гэдэг. 2003 онд Ж.Наранцацралт агсны санаачлагаар Хур харцагын овоог тахиж Хур харцага дэвжээг байгуулснаас хойш Дундговь аймгаас улсын харцага нэг, начин хоёр төрсөн нь дээрх домогт хvч нэмсэн билээ.
Эр бор харцага нь жигvvрэндээ хvчтэй байхын учир энэ буюу.

Найруулагч: BYN
Эх сурвалж : www.khantaishir.blogspot.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл