solongonews
Бээжин хотын хүн амын хэмжээг хатуу хязгаарлана
2015-11-28 11:46
Бээжин хотын хүн амын хэмжээг хатуу хязгаарлана.


Бээжин хотын "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний талаарх санал санаачилга саяхан нийтлэгдэж, хотын намын хорооны бүгд хурлын шийдвэрт анх удаагаа "хүн амын хэмжээг хатуу хязгаарлана" гэсэн тодорхойлолт оруулж, Бээжин хотын хүн амын тоог 23 саяас давуулахгүй гэсэн заалт гаргажээ. Ингэснээр Хятадын онц том хотуудын хүн амын асуудал дахин нийгмийн анхаарлын төвд орлоо.

25-нд өндөрлөсөн ХКН-ын Бээжин хотын 11 дэх удаагийн хорооны 8 дугаар бүгд хурлаар, Бээжин хотын "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний талаарх санал санаачилгыг баталжээ. Уг хурлаас "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Бээжин хотод буй нийслэлийн харьяаны бус барилга байгууллагыг эмх цэгцтэй шилжүүлж, Түнжөүд хотын засаг захиргааны дэд төвийг байгуулан, хүн амын тоог хатуу хязгаарлан, зам харилцааны түгжрэлийг арилгах ажлыг түргэтгэнэ хэмээн заасан байна.

Бээжин хотын холбогдох албан тушаалтан хэлэхдээ, хүн ам эмх замбараагүй нэмэгдэж байгаа нь Бээжин хотод тулгарсан "том хотын өвчин"-ий хамгийн чухал учир шалтгаан бөгөөд нийслэл хотын гол чухал үүргээ биелүүлэхэд ноцтой харшилдаг. Тэгвэл Бээжин хотын хүн амыг 23 саяар хязгаарлах гэж байна. Энэ тоог чухам яаж тооцож гаргасан тухай Бээжин хотын намын хорооны байнгын гишүүн, хотын засаг даргын байнгын орлогч Ли Шишян танилцуулахдаа:

"23 сая гэдгийг Бээжин хотын усны нөөц баялгийн даацын дагуу тооцож гаргасан юм. Бээжин хот одоо жилд бараг 1 тэрбум 500 сая шоо метр ус тутагдаж байгаа бол, өмнөдийн усыг умардад татах төсөл Бээжингийн усны дутагдлыг зохих хэмжээгээр багасгасан боловч асуудлыг үндсээр нь зохицуулж чадаагүй юм. Ус бол Бээжин хотын хөгжилд тулгарч буй хамгийн үндсэн, хамгийн зангилгаа асуудал юм" гэжээ.

Онц том хотуудын хүн амыг хязгаарлах нь мөн Хятад улсын засгийн газраас хүн ам, хот суурины төлөвлөлт хийж буйн бас нэг гол зорилт бөгөөд Хятадын төрийн зөвлөлөөс өнгөрсөн онд нийтэлсэн "Өрхийн бүртгэлийн тогтолцооны өөрчлөлтийг цаашид ахиулах тухай санал"-д энэ тухай тодорхой заасан байдаг. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд Хуанмин хэлэхдээ: Том хот суурин, тэр тусмаа хүн ам нь 10 саяыг давсан онц том хотуудад маш их дарамт тулгараад байна гэв.

"Жишээ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Бээжин, Шанхай, Гуанжөү хотын байнгын бус оршин суугчдын тоо жил бүр 400-500 мянгаар нэмэгдсэнээр тэдгээр хотод маш их дарамт авчирсан. Тиймээс том хотуудын хүн амыг тоог хязгаарлах нь Хятад улсын үндэсний байдал, том хотуудын бодит байдлын дагуу гаргасан бодлогын тохируулга гэж хэлж болно. Тэгвэл хэрхэн хязгаарлах вэ? гэвэл юун түрүүнд өрхийн бүртгэл, менежментийн хатуу арга хэмжээ авч, хотууд тус бүрчилсэн, бие даасан бодлогын тохируулга хийх хэрэгтэй" гэжээ.

Өдгөө Бээжин хотын хүн амын тоог хяналтандаа авахад хүндрэлтэй байна. 2014 он гэхэд Бээжин хотын байнгын оршин суугчид 21 сая 516 мянгад хүрчээ. Гэвч хүн амын тоо цаашид өссөөр байна. Холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Бээжингийн хүн амын өсөлтийг тогтоон барихад хотын төв гол болж байна.

Бээжин хотын албаны хүний хэлснээр, эдийн засаг, хууль эрхзүй, засаг захиргаа зэрэг арга хэлбэрээр, ажлаар хүн амыг хязгаарлах, орон сууцаар удирдан хамаарах, гэрч баримтаар хүнийг хамаарах түвшнээ цаашид нэмэгдүүлэх болно. Бээжингийн НШУА-ын дэд дарга Жанхун хэлэхдээ, ажлаар хүнийг хязгаарлах талаар Бээжин хот нийслэлийн бус чадавхаа шулуутгах замаар хүн амын өсөлтийг дамаар хязгаарлаж болно гэжээ.

Бээжин хот ирээдүйд шилдэг бүтцээр хөгжиж, хүн амын төвлөрлийг ерөнхийд нь багасгаж, цөөн хүн амтай, эх баялагийг хамгийн ихээр хэмнэсэн хэлбэрээр Бээжингийн хөгжилд шаардлагатай эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, эдийн засгийн цар хэмжээг тодорхой хэмжээнд тогтоон барьж, нийслэлийн чадавхид үл тохирох аж үйлдвэрийг зогсоож, энгийн боловсруулах ажил төрөл, хүн ам их хэрэгсдэг ложистик, тусгай захууд, Хятадын чанартай үйлчилгээний чадавхыг гадагш шилжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл