solongonews
Жижигхэн хацартай болох арга
2015-11-16 14:34
Америкийн “www.wikihow.com” сайт жижигхэн хацартай болох аргаас нийтэлжээ.

Алхам  №1

Том хацартай охид, бүсгүйчүүдийн ихэнх нь хэт таргалалттай эсвэл удмынх байдаг. Дасгалаа эхлэхийн өмнө хүзүүгээ сунгаж, толгойгоо хажуу тийшээ болгож, нэг гараа толгойгоо давуулан хацартаа хүр. Энэхүү дасгалыг нэг талдаа 5-10 секунт хийхэд хангалттай.

 

Алхам №2

Урагшаа харж суугаад, хүзүүгээ эргүүл. Та биеэ эргүүлэхгүйгээр ардаа байгаа зүйлийг харахыг хичээ.

 

Алхам №3

Амаа жимээгээд нүд болон хөмсгөөрөө дээшээ хар. Энэхүү дасгал хацрыг өргөхөд тусална.

 

Алхам №4

Гайхах. Энэхүү дасгалыг хийх үед яг л гайхаж байгаа мэт харагдана. Та нүдээ томсгож, амаа  ангайлга. Энэ дасгал хацарт шууд хүрч, өвдөлт мэдрэгдэх болно.

 

Алхам №5

Нүдээ анихгүйгээр хэлээ 60 секунтын турш гарга. Энэ дасгал эрүүнд ачаалал өгч, хацрыг өргөхөд тусална.

 

Алхам №6

Амьсгалаа түгжээд дээш хар. Хүзүүгээ аль болох дээш өргө. Энэ дасгал унжсан арьсыг чангаруулдаг.

 

Алхам №7

Үнсэлт. Уруулаа урагш цовойлгож, дотроо 10 тоол. Энэ дасгал хацрын булчинг чангалдаг.

 

Алхам №8

Толины өмнө суугаад гурван хурууныхаа тусламжтай хацраа дээш өргө. Энэхүү дасгалыг нэг талдаа 1-2 минут хий. Хамгийн үр дүнтэй арга бөгөөд гоо сайханчид энэхүү дасгалыг “Хацрын массаж” хэмээн нэрлэдэг.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Shuud.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл