Тэрбээр 11 дүгээр сарын 9-нд Шаньси мужид айлчлахдаа, Монгол Улсын нэг аймаг Шаньси мужтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсэж байна гэжээ.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 11 дүгээр сарын 9-ний орой Шаньси мужийн дарга Лөү Чиньжяньтай уулзахдаа: - Шаньси муж эртний торгоны замын эхлэл байсныг хүн бүр мэднэ. Монголын тал Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг идэвхтэй дэмжинэ. Монгол Улсын нэг аймаг Шаньси мужтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоохыг хүсэж байна гэжээ.

Лөү Чиньжянь: - Шааньси муж урт удаан жилийн түүх соёлтой, байгаль орчин сайтай. Түүнчлэн шинжлэх ухаан боловсролын том муж бөгөөд шинжлэх ухаан техникийн чадвар сайн. Монгол Улстай дэд бүтцийн бүтээн байгуулалт, сургуулийн бүтээн байгуулалт зэрэг талаар хамтын ажиллагаа өрнүүлэхэд Шаньси муж бэлэн байна гэжээ.
Ц.Элбэгдорж Шаньси мужид айлчлах хугацаандаа Чинь Шихуаны цэрэг морьдын баримлыг үзсэн байна.
