solongonews
Дэлхийн хамгийн тансаг орон сууц 19 тэрбум юаньд хүрчээ
2015-12-18 16:24
Хамгийн үнэтэй тансаг орон сууцын рекордыг бий болгов.

Франц улсын нийслэл Парис хотод байрлах “Louis XIV цайз” 301 сая ам.доллар (ойролцоогоор 19 тэрбум юань) хүрсэн байна. Энэхүү тансаг сууцыг Ойрхи Дорнодын нэгэн иргэн худалдан авсан бөгөөд өнөөдөр хүртэл дэлхийн хамгийн үнэтэй байр хэвээр байгаа аж. Үүнээс өмнө Английн Лондоны нэгэн тансаг сууц 221 сая ам.долларын үнэд хүрч өнгөрсөн байна.

“Louis XIV цайз” нь Versailles болон Marly-le-Roiгийн хооронд байрласан бөгөөд 57 акр (ойролцоогоор 23 га) том талбайтай, 3 жилийн хугацаанд барьж дууссан юм байна.

Энэхүү тансаг байранд латин, аквариум, театр, дарсны зоорь зэргийг хамарсан байх бөгөөд бүх өрөөний хавтан нь цөм гантиг чулуу аж. Цэцэрлэг нь Louis XIV үеийн цайзны дизайнтай ойролцоо байлгахаар хичээснээр үл барам гантиг чулууны уран барималтай, алтаар чимэглэсэн усан оргилуур угсарсан байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл