solongonews
Хятадын экспорт анх удаа 25 их наяд юанийг давжээ
2025-01-14 16:32
Хятадын э.кспорт анх удаа 25 их наяд юанийг давжээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Люй Далян 13-ны өдөр:

- Энэ онд Хятадын экспорт үргэлжлэн тогтвортой, эрч хүчтэй байх болно гэж хэллээ.

Хамгийн сүүлийн албан ёсны тоо баримтаас үзвэл Хятадын экспортын хэмжээ 2024 онд анх удаа 25 их наяд юанийг давж, 25.45 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувь нэмэгдэж, 8 жил дараалан өсөлтөө хадгалсан байна.

Улс орноор авч үзвэл, 2024 онд Хятадын 160 гаруй улс орон, бүс нутагт хийсэн экспортын хэмжээ нэмэгдсэн бөгөөд үүний дотор "Бүс ба Зам" дагуух улс орнуудад хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувь өсжээ.АСЕАН-ы орнууд руу хийсэн экспортын жилийн өсөлт 13.4 хувь,Бразилд 23.3 хувь,АНЭУ-д 19.2 хувь,Саудын Арабт хийсэн экспортын хэмжээ 18.2 хувьд хүрсэн байна.Мөн хугацаанд Хятадаас ЕХ болон АНУ-д экспортолсон хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 4.3 хувь, 6.1 хувь нэмэгдсэн ажээ.

Зохиогч: ЛИ ШАОЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл