solongonews
Эрч хүчээр дүүрэн Өвөр Монгол
2025-03-26 09:26
Өвөр Монголын 20 боомт илүү үр ашиг өндөртэй гурван хэмжээст нээлттэй дамжин өнгөрүүлэх коридор ашиглаж, тээвэрлэж буй ачаа нь улам бүр нэмэгдэн, нутагшуулсан болосвруулах үйлдвэр нь тасралтгүй хүчирхэгжиж байна

        Өвөр Монголын 20 боомт илүү үр ашиг өндөртэй гурван хэмжээст нээлттэй дамжин өнгөрүүлэх коридор ашиглаж, тээвэрлэж буй ачаа нь улам бүр нэмэгдэн, нутагшуулсан болосвруулах үйлдвэр нь тасралтгүй хүчирхэгжиж байна. Эрчимтэй хөгжиж, шинэ нээлтийн туршлагыг өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна.

        Энэ жилийн Хятадын “Хоёр чуулган”-ы Засгийн газрын ажлын тайланд гадаадад өндөр түвшинд нээлттэй байдлыг өргөжүүлэх, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй тогтворжуулахаар тусгасан байна. Төмөр зам, хурдны зам, агаарын тээврийн нээлттэй боомтууд, хилийн худалдааны бүс нутгууд, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс, гадаад худалдааны өөрчлөлт, шинэчлэлийн бааз, иж бүрэн баталгаат бүс зэрэгт түшиглэн, ӨМӨЗО нь өндөр түвшинд нээлттэй байлгаж, эрч хүчээ өргөтгөнө.

        Хэмжээг өргөжүүлж, бүтцийг оновчтой болгон, экспортын шинэ давуу талуудыг нэгтгэх нь

        Урьхан хаврын улиралд Ордос хотод байрлах дэлхийн хамгийн анхны нүүрстөрөгчгүй аж үйлдвэрийн парк руу алхаж ороход Envision AESC/ Дэлхийд тэргүүлэгч ухаалаг батерейны технологийн компани/ компанийн ухаалаг үйлдвэрлэлийн шугам дээр эрчим хүчний өндөр нягтралтай литийн батарейнууд ажиллахад бэлэн байна. Энэхүү дэлхийд тэргүүлэгч ухаалаг батерейны технологийн компани нь Ордосын аж үйлдвэрийн иж бүрэн гинжин хэлхээнд түшиглэн бүтээгдэхүүнээ Хойд Америк, Европ, Зүүн өмнөд Ази зэрэг зах зээлд экспортолдог юм.

        Ногоон чадавхи, "Шинэ гурван" бүтээгдэхүүн /Хятадын шинэ эрчим хүчний авто машин, лити батарей, фотоволтайк бүтээгдэхүүн/ нь хөгжлийн шинэ замд хөтөлж байна. 2024 онд Ордос хот 3 тэрбум 830 сая юанийн "Шинэ гурван" бүтээгдэхүүн экспортолж, 67.3 хувиар нэмэгдэн, Өвөр Монголын "Шинэ гурван" бүтээгдэхүүний экспортын 91.6 хувийг эзэлж, "Ногоон гадаад худалдааны" нэрийн хуудас болсон байна. "Хар алтны хот"-оос эхлээд "Ногоон эрчим хүчний өлгий" болоход "Шинэ гурван" бүтээгдэхүүн экспортолсон нь Ордос хотын гадаад худалдааны өсөлтөд чухал түлхэц болсон байна.

        Ордос хотын Гаалийн газрын холбогдох хариуцлагатай албаны хүн:

        - Эрчим хүчний шинэ бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэхийн тулд Ордосын Гаалийн газар шинэ эрчим хүчний бүтээгдэхүүний "Баталгаажуулсан + агуулах" загварыг оновчтой болгож, экспортод хамрагдсан бараа бүтээгдэхүүний импортыг үр ашигтай болгохын тулд дансны бүртгэл шалгах, агуулахын удирдлага, ухаалаг картын хаалга зэрэг арга хэлбэрийг иж бүрэн ашиглаж байна гэж хэллээ. 2024 онд Ордос хотын баталгаат агуулахад орж ирэх эрчим хүчний шинэ бүтээгдэхүүний үнэ 3 тэрбум 690 сая юаньд хүрч, баталгаат агуулахын бараа бүтээгдэхүүний экспортын татварын хөнгөлөлт ойролцоогоор 240 сая юань болно.

        Нэг бүлэг "Шинэ гурван" бүтээгдэхүүний багцыг экспортлохын зэрэгцээ "Хятадад үйлдвэрлэсэн" хуучин машинууд Өвөр Монголын боомтоор олон улсын зах зээлд сайн борлуулагдаж байна. 2024 оноос хойш Өвөр Монгол нь Эрээн, Манжуур, Хайлаар хотод хуучин автомашины экспортын гурван бааз байгуулж, экспортын компаниудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, энэ нь тус бүс нутагт хуучин автомашины экспортын хурдацтай өсөлтийг бий болгож, өнгөрсөн онд нийт 8 мянга 357 хуучин автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар өссөн байна.

        ӨМӨЗО-ны Худалдааны яамны холбогдох ажилтан:

        - 2025 онд бид импорт, экспортын цар хүрээг өргөжүүлэх, бүтцийг оновчтой болгох ажлыг үргэлжлүүлэн, гадаад худалдааг тогтворжуулахын тулд улс болон ӨМӨЗО-ны олон төрлийн бодлого, арга хэмжээг оновчтой ашиглаж, хуучин автомашин, “Шинэ гурван” бүтээгдэхүүн, завсрын бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлнэ гэж мэдээлсэн юм.  

        Хилээр нэвтрэх зам сувгаас аж үйлдвэрийн шинэ хөгжил  хүртэл, уулзвар газрын шинэ хөдөлгөх хүчийг бардуулав

        Боомтоор орж ирж буй бүтээгдэхүүнийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулах томоохон асуудал юм.  Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь боомтын саадгүй сувгууддаа түшиглэн нутагшин аж үйлдвэрийг нутагшуулах ажлыг сайтар хийж, эдүгээ нүүрс химийн аж үйлдвэр, үр тариа, газрын тосыг нарийн боловсруулах, калийн бордоо боловсруулах, мод бэлтгэх, ноолуур боловсруулах зэрэг 8 төрлийн нутагшуулсан боловсруулах үйлдвэрийг бүрдүүлсэн байна. Манжуурын газрын тос, байгалийн хийн химийн үйлдвэр, цаас, хуванцар, целлюлозын парк, Эрээн хотод хэдэн арван сая тонн төмрийн хүдэр, нэг сая тонн үр тариа, хүнсний тос, арван мянган тонн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах бааз, Цэхээ боомтод хэдэн арван сая тонн нүүрс хадгалах, түгээх баазын бүтээн байгуулалт эрчимжиж, импортын түүхий эдийг нутагшуулан боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлсэн юм.

        Эрээн боомт бол Хятадаас Монгол Улсад нээлттэй иж бүрэн зангилаа боомт юм. Эрээн хот боомтын эдийн засгийг хөгжүүлж, өргөжүүлэхийн тулд 2023 онд "Хилийн худалдаа + нутагшуулан боловсруулах" загварыг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн 2025 оны 01-р сарын байдлаар нийт худалдааны хэмжээ 1 тэрбум 531 сая юаньд хүрч, үүнээс нутагшлуулан боловсруулах худалдааны хэмжээ 842 сая юаньд хүрчээ. Бараа бүтээгдэхүүнд голчлон үр тариа, хүнсний тос, ноос, махны худалдаа хийдэг орнуудад Монгол, Орос, Беларусь багтаж байна. Өнөөгийн байдлаар Эрээн боомтод боловсруулах 20 аж ахуйн нэгж, хил орчмын иргэдийн харилцан туслах 23 бүлэг, хил орчмын 7 хоршоо, 13 мянга гаруй хилийн иргэд бүртгэлтэй байна.

        Манжуур боомт нь бүх Хятадын хамгийн том хуурай замын боомт бөгөөд жил бүр энэ боомтоор их хэмжээний мод, калийн бордоо, үр тариа, хүнсний тос зэрэг бараа орж ирдэг. Үүнд чиглүүлэн Манжуур хот "Боомтын бараа бүтээгдэхүүн + аж үйлдвэрийн парк нутагшуулан боловсруулах"-ыг уялдуулан хөгжүүлэхийг дэмжиж, одоогийн байдлаар боловсруулах үйлдвэр томоохон бөөгнөрөл хэлбэрээр хөгжиж байна.

        УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, ӨМӨЗО-ны Манжуур хотын УТЗЗ-ийн Намын дугуйлангийн дарга, УТЗЗ-ийн дарга Лин Юнь:

        - 2025 онд Манжуур хот "Худалдаа, аж үйлдвэрийг нэгтгэх" хөгжлийн стратегийг үргэлжлүүлэн баримталж, мод, үр тариа, хүнсний тос, шингэрүүлсэн шатдаг хий, калийн бордоо зэрэг импортын нөөц баялагт анхаарч, нутагшуулан боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэн бэхжүүлж, үндэсний стратегид үйлчлэх, орон нутгийн эдийн засгийг ахиулах үйлдвэрлэлийн кластеруудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ӨМӨЗО Хятадын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц байгуулахад илүү их хувь нэмэр оруулах болно гэж ярилаа.

        Ухаалаг боомт дэлхийтэй холбогдож, логистикийн шинэ гүүрийг нээж байна

        Цэхээ боомтод нүүрс ачсан ачааны машинууд ачааны суваг руу нэвтэрч, ухаалаг хяналтын цэгүүдээр хурдан нэвтрэн, AGV жолоочгүй автомашинууд логистикийн паркт үр ашигтай ажиллаж байна.

        Цэхээ боомт бол автомат жолоодлогыг хэрэгжүүлсэн Хятадын анхны хуурай замын боомт юм. AGV жолоочгүй машин болон 5G холбооны системтэй хил дамнасан тээвэрлэлтийг шинэлэг байдлаар хэрэгжүүлснээс хойш боомтын салбарын нэмүү өртөг, тээврийн үр ашиг нэмэгдсээр байгаа юм. 2024 онд Цэхээ боомтоор тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 24 сая тонныг давж, ашиглалтад орсноос хойш түүхэн дээд амжилт тогтоов.

        Эрээн хот төмөр замын боомтоор “Төмөр тэмээн жин” гэгдсэн Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нааш цааш давхиж дэлхийг холбодог. 2013 онд Хятад-Европын анхны ачааны галт тэргийг хүлээн авснаас хойш Эрээн хотын төмөр замын боомт өнөөг хүртэл 18 мянга гаруй галт тэрэг хүлээн авчээ.

        Одоогийн байдлаар Эрээн хот төмөр замын боомтоор  дамжин гарах галт тэрэг Герман, Польш, Орос, Беларусь зэрэг 10 гаруй орны 60 гаруй бүс нутагт хүрч, улсын дотоодод Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний гараа болсон хотуудтай холбогдож, Тяньжинь, Аньхуй, Хунань, Сычуань зэрэг 10 гаруй муж, хот, орны барааны эх сурвалжийг төвлөрүүлсэн байна. Ашиглалтад орсон эхний өдрүүдэд хоёр чиглэлийн тээвэрлэлт хийж байсан бол одоо 71 болтлоо нэмэгдэж, тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүн нь ихэвчлэн төмөр, химийн бодис, хувцас, гутал, малгайнаас дотоодын автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд шилжиж, нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн бүтээгдэхүүнүүд өсөх хандлагатай байна.  БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын төмөр замын Хөххотын товчоо групп ХХК-ийн дарга Жуан Хэ:

        - 2025 онд Хятадын "Бүс ба Зам" санаачилгад тулгуурлан ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны бүс байгуулах төсөлд идэвхтэй нэгдэж, Эрээн хотын төмөр замын боомтын тээвэрлэх хүчин чадал, дижитал боомтыг түгээх сувгийн бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагааг зохион байгуулна. Түүнчлэн "Бүс ба Зам"-ын чансаатай хамтын бүтээн байгуулалтыг улам гүнзгийрүүлэн, илүү бодитой болгоход тээврийн дэмжлэг үзүүлж, боомт тээврийн өндөр чанартай үйлчилгээгээр гадаад ертөнцөд дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлнэ гэж мэдэгдлээ.

        Боомт бол улс орныг гадаад ертөнцөд нээх гарц бөгөөд гадаад ертөнцөд нээлттэй болоход зайлшгүй шаардлагатай чухал дэд бүтэц юм. 2025 он гэхэд Өвөр Монгол боомтын ачааны хэмжээг 130 сая тоннд хүргэх зорилтоо биелүүлж, боомтын 85 томоохон төслийн эхлэлийн хурдыг 95 хувиас дээш түвшинд хүргэж, 50 гаруй төслийг гүйцэтгэнэ. Мөн Манжуур, Эрээн хот дахь ухаалаг боомтын туршилтын ажлыг дуусгаж, “1+7” ухаалаг боомтын бүтээн байгуулалтыг бүрэн эхлүүлнэ. ӨМӨЗО-ны авто замын бүх гол  боомтууд ухаалаг шалган нэвтрүүлэх системийг барьж ашиглалтад оруулна. Цэхээ боомт дахь AGV тээвэрлэлтийн хэвийн ажиллуулж, 5G жолоочгүй хүнд даацын машинуудын туршилтын ажиллагааг дэмжинэ. AGV төслийг Мандал, Зүүн хатавч зэрэг боомтуудад хуулбарлаж, сурталчилна. AGV жолоочгүй хил дамнасан тээврийн бүх Хятадын  ажлын хуралдааг  зохион байгуулж, амжилттай туршлагыг цаашид дэлгэрүүлэн сурталчилж, хил дамнасан ухаалаг тээвэрлэлт, хуурай замын боомтуудад эрчим хүчний импортын чухал сувгуудыг байгуулахаар хичээх болно.  

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл