solongonews
Өвөр Монгол шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор илрүүлжээ
2024-12-02 11:13
Өвөр Монгол шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор илрүүлжээ

ӨМӨЗО-ны Байгалийн нөөцийн газраас 11-р сарын 29-ний өдөр мэдээлснээр: БНХАУ-ын үлэг гүрвэлийн олдворын чухал эх сурвалжийн газар болох Өвөр Монгол үлэг гүрвэлийн шинэ төрлийн олдвор илрүүлжээ. Энэ нь БНХАУ-ын ШУА, Өвөр Монголын Байгалийн музейн сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн судлаачдын гурван жил гаруй судалгааны ажлын үр дүн юм.

Энэ удаагийн олдвор нь овирапторозавр үлэг гүрвэлийн шинэ бүлэг болох бөгөөд 2021 онд  Өвөр Монголын Байгалийн түүхийн музейн шинжлэх ухааны судлаачид Алшаа зүүн хошууны Моорт усан хөндийн хээрийн судалгааны талбайгаас харьцангуй бүрэн гүйцэд, ойролцоо зэргэлдээ орших үлэг гүрвэлийн араг ясны хоёр ясыг илрүүлжээ.  Дараагийн гурван жил гаруйн хугацаанд Хятадын Шинжлэх ухааны академийн сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэн, Өвөр Монголын байгалийн музейн эрдэмтэд хамтран цуглуулах, сэргээн засварлах, компьютерийн томографийн сэргээн босголт, лазер сканнер хийх болон бусад судалгаануудыг хийж, 100 сая гаруй жилийн тэртээ Цэрдийн галавын эхэн үеийн үлэг гүрвэлийн араг ясны хоёр олдвор олсон байна.

Судалгааны дараа олдсон хоёр ясны шинж чанаруудын хослол нь овирапторозаврын бусад мэдэгдэж байгаа гишүүдээс ялгаатай бөгөөд шинэ, жижиг овирапторозаврын бүлгийг төлөөлдөг юм.  Үүнээс өмнө мэдэгдэж байсан ихэнх овирапторозаврууд Цэрдийн галавын сүүл үеэс гаралтай байсан бол Цэрдийн эхэн үед харьцангуй цөөн зүйл байсан бөгөөд тэдний тархалт үндсэндээ баруун Ляонинд байв. Энэ удаад илрүүлсэн үлэг гүрвэлийн яс нь Цэрдийн галавын эхэн үеийн овирапторозаврууд байж Цэрдийн галавын эхэн үеийн өндөгирапторозавруудын газарзүйн тархалтыг өргөжүүлсэн байна.

Өвөр Монгол бол палеонтологийн чулуужсан нөөцөөр баялаг орон болох юм. Хятадаас 400 орчим төрлийн үлэг гүрвэлийн шинэ төрөл олдсоны 47 нь Өвөр Монголоос олдсон юм.

Өнөөгийн байдлаар Өвөр Монгол нь палеонтологийн чулуужсан олдвор бүхий 6 чухал бүс нутагтай бөгөөд эдгээр нь үндэсний гол хамгаалалттай палеонтологийн чулуужсан олдвортой бүс нутаг бөгөөд палеонтологийн чулуужсан олдворыг хамгаалах сэдэвтэй 4 үндэсний геологийн цэцэрлэгт хүрээлэн, үндэсний байгалийн дархан цаазат газар байгуулжээ гэж ӨМӨЗО-ны Байгалийн түүхийн музейн Судалгаа, хамгааллын газрын орлогч дарга Ван Шүчюн хэлэв.

Олон тооны палеонтологийн олдворуудыг малтсанаар Өвөр Монголын хэдэн зуун сая жилийн өөрчлөлтийг илрүүлж, биологийн хувьслын түүхийг үргэлжлүүлэн бичсээр байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл