Хятадын дэд дарга Хань Жэн 2-р сарын 26-ны өдөр Шинэ Зеландын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Петерстэй уулзав.
Хань Жэн хэлэхдээ, Өнгөрсөн оны 11-р сард дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Лаксон нар АПЕК-ийн Эдийн засгийн удирдагчдын уулзалтын хажуугаар уулзаж, Хятад, Шинэ Зеландын харилцааг шинэ эхлэх цэгт үргэлжлүүлэн хөгжүүлэх стратегийн удирдамж өгсөн юм. Хятад, Шинэ Зеландын бүх талыг хамарсан стратегийн түншлэл хоёр дахь арван жилдээ орж байгаа энэ үед Хятад улс Хятад-Шинэ Зеландын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хоёр орны удирдагчдын гаргасан чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, зөв чиглэлд чанд баримтлах, хамтын ажиллагаанд итгэх итгэлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг дээшлүүлэх, Хятад-Шинэ Зеландын бүх талыг хамарсан стратегийн түншлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёр улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулахын тулд Шинэ Зеландтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Петерс хэлэхдээ, Шинэ Зеланд Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, харилцан яриаг бэхжүүлэх, ойлголцлыг гүнзгийрүүлэх, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Шинэ Зеланд-Хятадын харилцааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Хятадын идэвхтэй түншийн хувиар ажиллахад бэлэн байна гэв.
