solongonews
Хятадын үр тарианы ургац өсөв
2015-12-09 16:56
Хятадын үр тарианы ургац 12 жил дараалан өсөв.

Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл, 2015 онд Хятадын үр тарианы ургацын нийт хэмжээ 621 сая 435 мянган тоннд хүрч, 2014 оныхоос 14 сая 408 мянган тонн буюу 2.4 хувиар нэмэгдэж, Хятадын үр тарианы ургац 12 жил дараалан өссөн байна.

Үндэсний статистикийн газраас Хятадын 31 муж хотын хөдөө аж ахуй эрхлэгч хувь өрх, байгууллагыг бүх талаар бүртгэн тооцоолсноор, 2015 онд Хятадын нийт үр тариа тарьсан талбай, ургацын дундаж хэмжээ, нийт хэмжээ зэрэг үзүүлэлт бүгд өсөлтийн чиг хандлагаар урагшилж байна. Тоо баримтаас үзвэл, дунджаар га бүрээс 5482.9 кг ургац авсан нь 2014 оныхоос дунджаар га бүрдээ 97.8 кг-аар нэмэгдсэн буюу 1.8 хувиар өсжээ. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл