"Сэтгэлд дотно Хөлөнбуйр" зохион бичлэгийн тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.

Зохион бичлэгийн тэмцээнийг энэ жилийн 6 сараас эхлэн Монгол Улс даяар зарлаж, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Дорнод аймгуудаас нийт 60 гаруй бүтээл хүлээн авсан.
Тэмцээнийг 3 шатаар шүүж, 7 нийтлэлийг 1-3 байранд тодруулсан юм.

Үүнд нэгдүгээр байранд /5000/ Дорнод аймгийн "Дорнод" сонины Дэлгэрмаа, хоёрдугаар байранд /3000 юань/ Улаанбаатар хотын МЗЭ сэтгүүлч Цоожчулуунцэцэг, Дорнод аймгийн иргэн Хэрээ нар шалгарсан бол гуравдугаар байрны шагналд /2000 юань/ Нарантуяа, Мөнхсайхан, Хархүү, Жанбалгарав нар шалгарлаа.


Энэхүү зохион бичлэгийн тэмцээнийг Хөлөнбуйр хотын Үзэл суртлын мэдээ мэдээллийн алба болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Үзэл суртлын мэдээ мэдээллийн алба, ШББХ-ны Дорнод аймагт суугаа сурвалжлагчийн төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Дорнод аймгийн "Дорнод" сонин, телевиз, "Дорнод зон" сэтгүүлтэй хамтран зохион байгуулсан юм. Эцсийн шатны шалгаруулалтын хянагчдаар Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, МЗЭ-ийн ерөнхийлөгч Д.Цэнджав, Хөлөнбуйр хотын Үзэл суртлын орлогч дарга Н.Баяр нар ажилласныг онцолж тэмдэглэе.


Зохион бичлэгийн тэмцээн нь цагаа үеэ олсон сайхан арга хэмжээ боллоо. Хоёр улсын ард иргэдийн хоорондох ойлголцлыг нэмэгдүүлж чадсан юм. Хөрш улсын найрамдал нөхөрлөл мөнх байх болтугай! Хамтдаа урагшилж, хамтдаа хөгжин дэвжих болтугай.
