Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын аялал жуулчлалыг дэмжих олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жан Лижүн , Хятадын аялал жуулчлал хөгжлийн шинэ замыг сонгож, дэлхийн "аялал жуулчлалын зах зээл"-ийн алтан үед орлоо гэлээ.

Хятадын 2015 оны Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн үзэсгэлэнд БНСУ, Япон, Орос, Америк, Европын орнууд болон Хонконг, Макао, Тайвань зэрэг дэлхийн 105 улс орон, бүс нутгийн 1000 гаруй байгууллага олон цуврал арга хэмжээнд оролцсон юм.
Өнгөрсөн хэдэн арван жилийн хөгжлийн явцад Хятад улс аажмаар дэлхийн хамгийн том аялал жуулчлалын зах зээл болон хөгжсөн байна. Өдгөө Хятад улс гадаадад аялах жуулчдын тоогоор дэлхийд тэргүүлж, гадаадын жуулчдыг татах дэлхийн 4 дэх орон болж, дэлхийн хамгийн том дотоодын аялал жуулчлалын зах зээлтэй улс болоод байна. 2014 онд Хятад улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн нийт эргэлтийн 13 хувийг эзэлж, дэлхийн аялал жуулчлалын хөгжилд чухал хөдөлгөгч хүчний үүрэг гүйцэтгэж байна.
