solongonews
Дархан Муумянган Монголоос багш урьжээ
2015-11-18 14:06
Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир Монгол Улсаас багш урьж биелгээ бүжиг заалгаж байна.

Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир нь өнгөрсөн зууны 60-аад онд анх үүсгэн байгуулагджээ. “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээн алдаршсан энэхүү урлагийн баг нь 55 жилийн турш малчин ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, урлагийн маш олон содон бүтээлээ хүргэсэн билээ. Сүүлийн жилүүдэд Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир нь дээр үед Дархан ястны дунд уламжлагдаж байсан биелгээ бүжгийг сэргээн хөгжүүлэхээр сэтгэл оюунаа зарцуулж эхэлжээ. Ийнхүү Монгол Улсаас багш урьж, жүжигчдийнхээ мэргэжлийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ тэдний мэдлэгийн хүрээг өргөтгөж, биелгээ бүжгийг бүтээлчээр хөгжүүлэн мөн Монгол Улс хоорондын соёлын цар хүрээн дэх хамтын ажиллагааг өргөтгөхийг зорьж байна. 

Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир Монгол Улсаас багш урьж биелгээ бүжиг заалгаж байна

Тодруулбал, Дархан Муумянган холбоот хошууны Улаанмөчир нь Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Мөнгөн-Өлзий болон Монгол Улсын бүжиг дэглээч Нарангэрэлийг урьж 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн жүжигчдэдээ бүжгийн үндсэн ур чадвар, биелгээ бүжиг болон ардын хөгжмийн чуулга зэрэг талаар эрчимжүүлсэн сургалт хийж байна. Уг сургалт 30 хоног үргэлжлэх болно. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл