Хятадын Гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлснээр, энэ оны 1-11-р сард, Хятадын экспорт импортын ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар буурч, экспорт 2.2 хувь, импорт 14.4 хувиар буурсан. Харин худалдааны ашиг 3 триллион 340 тэрбум юаньд хүрч, 63 хувиар нэмэгджээ.

Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн лавлагаа судалгааны газрын дэд дарга Ван Жюнь: Энэ нь голцуу олон улсын хэрэглээ өөдрөг бус байснаас болсон юм гэжээ. Олон улсын хүчин зүйлээс гадна, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд үргэлжлэн буурч, импортын хэрэглээ хангалтгүй байсан ба импортын бараа бүтээгдэхүүний үнэ ихээр буурсан нь гадаад худалдааны тоо хэмжээ тийм сайн биш байсны гол хүчин зүйл болсон юм. Тэрээр: Иймэрхүү байдалд, Хятадын гадаад худалдааны байдал маш муу байж, үргэлжлэн буурах байдал ямар үр дүнд хүрэхийг хараахан төсөөлөөгүй байна гэжээ.
Гаалийн газраас нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 9, 10-р сард Хятадын импорт хоёр оронтой тоогоор буурч, 11-р сарын хувьд, импортын тоо хэмжээ ил тод сайжирч, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар буурч, импорт бага хэмжээгээр буурсан боловч экспорт 10-р сарынхаас 0.1 нэгжээр нэмэгдэж 3.7-д хүрчээ.
