Уралдааны гол зорилго цахим ертөнцөөр дамжуулан уран зохиол, яруу найргийг улам дэлгэрүүлэн хөгжүүлэх, уншигчдад шинэ соргог бүтээлүүд хүргэх, шинэлэг, даацтай бүтээлүүдийг тодруулахад оршино. Түүнчлэн зохиогчийн нэрийг харалгүй, зөвхөн бүтээлийн чанар чансааг шударга хатуу шүүлтээр шүүдгээрээ онцлогтой. Энэхүү уран зохиолын уралдаан жилээс жилд өргөжин тэлж БНХАУ-ын найман муж орны өнцөг булан бүрээс монгол зохиолчид, цахим сүлжээ хэрэглэгчид идэвхтэй оролцсон байна. Уралдааны явцад ирсэн бүх бүтээлийг БНХАУ-ын Монгол хэлний цахим сүлжээнд нийтэлсэн. Монгол уран зохиолын нэр хүнд бүхий тусгай мэргэжлийн найман хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид гурван үе шаттайгаар шүүсэн ба бичлэгийн бүхий л төрөл зүйлээр нийт 452 бүтээл ирснээс хоёрдугаар шалгаруулалтад 81 бүтээл тунаж үлджээ. 11 дүгээр сарын 21-ний өдөр уралдааны эцсийн шалгаруулалтын хурал хийж, дүнгээ гаргасан байна.

Тэргүүн шагнал - Р.Араашдонровын тууж “Түгдрэл” тууж
Дэд байр - 1. Хэрэйд О.Хасчандагын “Бүүвэй бүүвэй хайр минь” шүлэг
Дэд байр - 2. н.Замцагааны “Улирах цагийн орог саарал манан хэмээх залбирал шүлэг”
Дэд байр - 3. Ш.Энхийн хүүхдийн уран зохиол “Зүүдэнд ирдэг эмээ” хүүхдийн уран зохиол
Гуравдугаар байр - 1. Н.Сосорын “Гүүш хаан” шүлэг
Гуравдугаар байр - 2. Э.Үржинханд “Анирхүү” тууж
Гуравдугаар байр - 3. Э.Наргилын найраглал “Ааваа зурсан зураг” шүлэг
Гуравдугаар байр - 4 М.Сайханчимэг “Чулуунд амилсан гоо сайхан” найраглал
Гуравдугаар байр - 5 А.Алтанхуарын “Хүн сайтай газар нутаг сайхан”
Нийт 12 шилдэг бүтээл шагналт байранд шалгарлаа.
Тус уралдааныг Өвөр Монголын Өдрийн Сонины хороо, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлээс хариуцан эрхэлж, Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбоо, Хөххотын Үндэстний дээд сургууль хамтран зохион байгууллаа.
