Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 3-р сарын 17-ний үдээс өмнө хэвлэлийн бага хурал хийлгэж, Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй энэ оны эхний хоёр сар дахь Хятад улсын эдийн засгийн үйл ажиллагааг танилцуулав.
Тоо баримтаас харахад, энэ оны нэгээс хоёрдугаар сард, аж үйлдвэрийн үйлдвэрлэл хурдатай өсч, бүх Хятадын томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсний мөн үеэс 5.9 хувиар өсч, өмнөх оныхоос 0.1 нэжээр илүү болжээ. Үйлчилгээний салбарын өсөлт сайн байж, бүх Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсний мөн үеэс 5.6 хувиар өсч, өмнөх оныхоос 0.4 нэгжээр нэмэгдсэн байна.Зах зээлийн борлуулалтын өсөлт түргэсч, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 837 тэрбум 310 сая юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 4.0 хувиар нэмэгдэж, өмнөх оныхоос 0.5 нэгжээр илүү байна.
Ерөнхийдөө 1, 2-р саруудад макро эдийн засгийн бодлогууд үргэлжлэн дорвитой хэрэгжиж, үр дүнгээ өгч, үндэсний эдийн засаг шинэ эерэг хандлагаа үргэлжлүүлж, хөгжлийн чанар тогтвортой дээшилсэн байна.
