
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жао Лэжи 3-р сарын 12-ны үдээс хойш БХАТИХ-ын 14-р их хурлын 3-р чуулганыг сурвалжлан мэдээлэх үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагатай нөхдүүд болон сэтгүүлчидтэй уулзаж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс чуулганы мэдээлэх үүрэг гүйцэтгэсэн нийт сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэж, талархал илэрхийлэв. Төв хорооны суртал ухуулгын газар, Төв хорооны интернетийн аюулгүй байдал болон мэдээллийн технологийн зөвлөлийн алба, Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Хятадын төв радио телевиз, Гуанмин өдрийн сонин, Эдийн засгийн өдийн сонин, Хятадын өдрийн сонин, Хятадын мэдээллийн агентлаг, Хууль зүйн өдрийн сонин зэрэг байгууллагын хариуцлагатай хүмүүс, редактор, сэтгүүлчийн төлөөлөл арга хэмжээнд оролцов.
Жао Лэжи тэмдэглэхдээ, Намын Төв Хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлага дор их хурлын нарийн бичгийн дарга нарын газар, холбогдох хэлтэс, мэдээллийн томоохон байгууллагууд эв нэгдэл, тогтвортой байдлыг баримтлан, эерэг сурталчилгааны зарчмыг баримталж, шударга ёсыг эрхэмлэж, шинийг санаачлан, бүх хүчээ дайчлан ардын их хурлыг мэдээлэх сурталчилж, Намын төв хорооноос хүлээлгэсэн улс төрийн үүргийг сайтар биелүүлэх ёстой гэжээ.
