Хятадын цахим худалдааны нийгэмлэг, Хятадын мэдээллийн эдийн засгийн нийгэмлэг, Хятадын НШУА-ийн мэдээлэлжүүлэлтийн судалгааны төв зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн сүлжээний салбарын төлөөллүүд нээлтийн ёслолд оролцлоо.

Энэ удаагийн чуулганд гол сэдвийн хүрээний арга хэмжээнээс гадна, 2015 оны интернэт сүлжээний шинэ компаниудын чуулга уулзалт, 2015 оны цахим худалдаа болон О2О дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны APP дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны "интернэт+" дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны тоон шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны биг дата болон үүлэн тооцоолуурын дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны тоон эрхлэлт болон борлуулалтын дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны интернет сүлжээний шинэ бүтээмжийн дээд хэмжээний чуулга уулзалт, 2015 оны оюунлаг банк санхүүгийн дээд хэмжээний чуулга уулзалт зэрэг 9 чуулган чуулах юм.
Эдгээр чуулганд макро болон микро талын үзэл баримтлал, шинэ бүтээмж болон хөгжил дэвшил, бодит цогцын эдийн засаг болон интернет сүлжээний эдийн засаг зэрэг асуудлыг судлан ярилцаж, 2015 оны Хятадын интернэт сүлжээний эдийн засгийн хөгжлийн байдал, чиглэл хандлагыг иж бүрэн харуулах юм.
Тус чуулганд зохион байгуулагч талаас "2015 оны интернэт+ шилдгүүдийн жагсаалт"-г гаргаж, тэргүүний 100 салбар, 10 мянга орчим аж ахуйн нэгжийг тодруулж, 2015 оны Хятадын интернэт сүлжээний хөгжил, олон салбарын интернэт сүлжээнд нэгдсэн байдлыг дүгнэх юм.
