solongonews
Хятадын зөөлөн хүчний зэрэглэл дэлхийд хоёрдугаарт оржээ
2025-02-21 12:21
Хятадын зөөлөн хүчний зэрэглэл дэлхийд хоёрдугаарт оржээ

02-р сарын 20-ны өдөр Их Британийн Лондон хотноо 2025 оны дэлхийн зөөлөн хүчний индексийг гаргажээ. БНХАУ-ын зөөлөн хүчний зэрэглэл өнгөрсөн оны гуравдугаар байрнаас шат ахиж хоёрдугаарт оржээ. АНУ үргэлжлэн тэргүүн эхний байраа хадгалж, Их Британи, Япон, Герман гурав ба тавдугаар байрт орсон байна.

Их Британийн "Бренд Финанс" зөвлөх компанийн гаргасан тайланд, 2024 оноос хойш Хятад улс зөөлөн хүчний 8 тулгуурын 6 болон тодорхой үзүүлэлтүүдийн 2/3-ын хувьд мэдэгдэхүйц ахиц гарсан байна. Хятад улс "Бүс ба зам" санаачилгыг ахиулж, тогтвортой хөгжлийг бэхжүүлж, дотоодын брэндийн нөлөөгөө тасралтгүй нэмэгдүүлсний үр дүнд ийм өсөлт гарсан гэж тайланд дурджээ.

Brand Finance зөвлөхийн ерөнхийлөгч Дэвид Хэйг хэлэхдээ: Хятадын зөөлөн хүчний хөрөнгө оруулалт мэдэгдэм үр дүнд хүрсэн байна. 2025 онд Хятадын зөөлөн хүчний зэрэглэл анх удаа Их Британийг давж, Хятад улсын эдийн засгийн сонирхол татахуйц байдлаа тасралтгүй дээшлүүлж, соёлын онцлогоо харуулж, аюулгүй байдал, засаглалыг бэхжүүлж чадсаныг харуулжээ.

Brand Finance зөвлөх компани нь дэлхийн 100 гаруй орны 170,000 гаруй оролцогчдын дунд явуулсан судалгаагаар, НҮБ-ын гишүүн 193 орны дэлхийн дүр төрхийг үнэлэх нь дэлхийн хэмжээнд үндэсний брэндийг таниулах хамгийн өргөн хүрээтэй судалгааны нэг юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл