solongonews
Элчин сайд Шэнь Минжуан Монгол Улсын МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогостой уулзжээ
2025-02-27 11:05
Элчин сайд Шэнь Минжуан Монгол Улсын МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогостой уулзжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань саяхан Монгол Улсын  МОНЦАМЭ агентлагийн дарга Эрдэнэцогтын Содонтогостой уулзаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.

Шэнь Минжуан:

- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг дээшлүүлэх чухал гүүр бөгөөд Монгол Улсын албан ёсны мэдээллийн агентлаг болох МОНЦАМЭ агентлаг нь Хятад болон Хятад-Монголын харилцааны хөгжлийн талаар илүү хурдан, байнга, идэвхтэй мэдээлдэг гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Э.Содонтогос:

- Монгол улс нь Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн ололт амжилт, туршлагад ихэд анхаарал хандуулж байгаа бөгөөд Монголын МОНЦАМЭ агентлаг нь Хятадын хэвлэл мэдээллүүдтэй хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, мэдээллийн хүрээгээ тэлж, илүү чанартай мэдээ мэдээлэл хангах болно гэж хэлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : mn.china-embassy.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл