
9 5 орны миссүүд өрсөлдөж байгаа энэхүү тэмцээнд загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын даашинз шилдэг үдшийн даашинзаар шалгарсан. "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д алт, "Богино даашинзын төрөл"-д хүрэл медаль хүртсэн билээ. Мөн олон нийтийн санал асуулгаар мисс А.Баярцэцэг гуравдугаар байранд бичигдсэн байсан бол энэ удаад шилдэг фото модель болсон байна.
Авьяаслаг миссийн төрөлд үндэсний этник бүжиг бүжиглэнгээ Монгол бичиг калиграфиар бичиж олны таашаалыг хүртэж шилдэг 12 оролцогчийн нэг болсон. Мөн "Цаг уурын өөрчлөлт" сэдвээр илтгэл тавьсан бөгөөд олон хүний анхаарлыг татсан энэхүү илтгэлээ ч тун амжилттай тавьсан байна.
Одоогийн байдлаар медалийн чансаагаараа 2-р байранд бичигдэж байгаа мисс А.Баярцэцэгтээ амжилт хүсье. Эцсийн шалгаруулалт тун удахгүй болох болно.


