solongonews
Монгол, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны Гишүүдийн хурал болов
2015-12-20 15:12
2015 оныхоо ажлыг тайлагнан, ирэх жилийнхээ ажлыг танилцуулсан бөгөөд гишүүдээ хандан үйл ажиллагаагаа ил тод танилцуулжээ.

Монгол, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны Гишүүдийн тавдугаар их хурал болон “Мөнх тэнгэрийн ивээлд” шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн бямба гарагийн орой утга төгөлдөр болж өнгөрлөө.

Монгол, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооноос зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Шин Хаймин, Өвөр Монгол Засгийн газрын төлөөлөгчид болон тус холбооны гишүүд, Монгол талын түншүүд оролцжээ.

Тус холбооны гишүүдийн хурлаар 2015 оныхоо ажлыг тайлагнан, ирэх жилийнхээ ажлыг танилцуулсан бөгөөд гишүүдээ хандан үйл ажиллагаагаа ил тод танилцуулжээ.

Монгол, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны тэргүүн Л.Баатар ажлаа тайлагнаж байгаа нь

Монгол, Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны тэргүүн Л.Баатар хэлэхдээ: - Өнгөрөх гэж буй 2015 онд бид бүхний хувьд хүнд хэцүүхэн эдийн засгийн асуудлууд тохиолдсон ч өнөөдөр бид нар дор бүрнээ даван туулж, шинэ нэгэн онтойгоо золгох гэж байна. Гэвч манай холбооныхон гишүүдийн болон засгийн газрын арга хэмжээнүүдийг хамтран амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улс дахь Өвөр Монголын Соёлын өдрүүд, Хятад, Монголын анхдугаар ЭКСПО, гишүүдийн гэр бүлийн өдөр зэрэг. Мөн бид бүхэн ирж буй жилдээ сэтгэл нэгдэн ажиллаж, илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

Тус холбооны дэд тэргүүн бөгөөд нарийн бичгийн дарга Тунгалаг

Тус хурлын дараа “Мөнх тэнгэрийн ивээлд” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн элэг нэгтэй ахан дүүс нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Цэнгүүний үеэр БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Шин Хаймин, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар баярын үг хэлсэн байна.

БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Шин Хаймин баярын үг хэлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл баярын үг хэлнэ

Цэнгүүнд дуу хуураа өргөхөөр Монгол Улсын дуучин Наран, Домог хамтлаг тэргүүтэй урлагийнхан болон Өвөр Монгол хэсэг уран бүтээлчид оролцож, нэгэн үдэш хамтдаа цэнгэлээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл