"Торгоны замын олон улсын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болон Торгоны замын олон улсын худалдааны нийгэмлэгийн үйл ажиллагаа эхлэх ёслол"-ын арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Хонконг хотноо боллоо. Ёслолын үеэр Торгоны замын олон улсын худалдааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Жан-Ги Карриер, "Нэг бүс нэг зам" төсөл дэлхийн анхаарлын төвд орж, өөдрөг гараагаараа хүмүүсийг урамшуулан, дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлэх төлөвтэй байна гэжээ.

Жан-Ги Карриер хэлэхдээ: - Ирэх 10 жилд Торгоны зам дагуух орнуудад 5 триллион ам.долларын хөрөнгө нийлүүлэх тул энэ нь дэлхийн GDP-гийн нийт хэмжээний 1.8 хувийг эзлэх болно. "Нэг бүс нэг зам" төсөл нь Торгоны зам дагуух орнуудад хөгжлийн асар их боломж авчирж, тухайн бүс нутгийн ардын амьжиргааг сайжруулж, хөгжлөөр тааруухан орнуудын хөгжлийг урагшлуулахад туслах юм гэжээ.
Торгоны замын олон улсын худалдааны нийгэмлэгийг Олон улсын худалдааны нийгэмлэг, дэлхийн худалдааны нийгэмлэгийн хороо, Торгоны зам дагуух орнуудын аж үйлдвэр худалдааны нийгэмлэг болон Да Тан Ши Шы олон улсын корпорац, санаачлан зохион байгуулсан ашгийн бус, төрийн байгууллагын бус олон улсын худалдааны байгууллага бөгөөд өдгөө 35 гишүүнтэй аж.
