Гүзээлзгэнэтэй пирог
2015-12-28 18:21
Маш амархан бөгөөд амттай пирог хийхийг хүсэж байна уу? Тийм бол энэ жороор туршаад үзээрэй.
ОРЦ: /8 хүн/
Зуурмагт:
-250гр гурил
-Чимх давс
-Масло
-1ш өндөгний шар
- Өрөөний температурт байсан 100гр масло
-80гр элсэн чихэр
-50мл ус
-Калькин цаас
Крем болон хачирт:
-500мл сүү
-Ваниль
-4ш өндөгний шар
-90гр сахарны пудр
-1ц/х крахмал
-50гр гурил
-500гр гүзээлзгэнэ
-Бага зэрэг варень
ХИЙХ АРГА:
1. Зуурмаг бэлдэх: Гурилан дээр давс, элсэн чихэр, масло нэмээд гараараа нухна. Жижиг хэсэг болтол нь нухаад өндөгний шар, усаа нэмнэ. Зуурмаг болгоод хүнсний уутаар бүтээгээд хөргөгчинд 1 цаг амраана.
2. Хэвээ маслоор тослоод гурил цацна. Калькин цаас дэвсэнэ. Зуурмагаа хэвнээсээ бага зэрэг том хэмжээтэй элдэнэ. 180С-т 20-30 минут шарна.
3. Крем бэлдэх: 400мл сүүг буцалгалгүй бүлээсгээд ваниль нэмнэ. Өндөгний шар дээр элсэн чихэр нэмээд хөвсгөр болтол нь миксердэнэ. Гурил, крахмал хоёроо өндөг дээрээ нэмээд хутгана. Дараа нь 100мл хүйтэн сүүг нэмээд миксердэнэ. Миксердсэн өндөгний шараа сүүн дээрээ нэмээд сайтар хутгана. Кремийг зөөлөн гал дээр 6-8 минут тасралтгүй хутгаж болгоно. Хөргөөж хэрэглэнэ.
4. Суурь дээрээ кремээ түрхээд гүзээлзгэнээр чимэглэнэ.
Видео:
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
