Аялал амралтын үе хажууд ирчихсэн хаалга нээгээд зогсож байна. 6-р сард амжуулах ажил, сонголтуудаа хийж сонирхолтой төлөвлөгөө гаргах бас чиг гоё. Далай ламын хэлсэн үг бий. ”Хүн жилдээ нэг очиж үзээгүй газраа заавал очиж үзэж бай” гэж. Ажлын ачааллаа халаглалгүй, шинэ газрын илч энергийг мэдрэхийн тулд гэр бүлийн аялалд зориулах төсөв мөнгөтэй байхыг санах чухал.
Боломжтой байваас гаднын улс орон, далай тэнгисийн агаар амталж, мөнгө цаас тиймхэн үед ойрхон салхилж, хань үр хүүхдүүдтэйгээ инээлдэн зугаалангаа таван салаа тэргүүтнийг түүгээд ирэх ч бас л нэг сонголт. Энэ тухай өгүүлэхийн учир нь бүсгүйчүүд бид л гэр орныхныхоо ая тух, алив санааг гартаа зангиддаг. Гэтэл бид сар сарын босгон дээр хийх зүйл амжуулах ажлаа төдийлөн төлөвлөдөггүй. Өнөө өвөл найз маань хүүхэд багачуудаа аваад дэргэдхэн байгаа Цонжинболдог орж цасан дээр зад сайхан тоглож хөөр цэнгэл бүтээгээд зогсохгүй тэндхийн өвлийн хүлэмжинд гүзээлзгэнэ, тарвас амтлаад ирсэн.
Энэ тухай сонсоод 12-р сарын гүзээлзгэнэ арааны шүлс асгаруулсныг яана. Харин ингэж өдөр тутмын амьдралаа өөрсдөө өнгөлөн цогцлоож, ертөнцийн өдрүүдийг баяр жаргал, үр дүнгээр бялхааж болох юм билээ шүү. Амьдрал урт юм шиг хэрнээ сар сараар өртөөлж, жил жилээр алсран холддог. Нэг л мэдэхэд бид чинь хэд хэдэн нас нэмчихсэнээ ч заримдаа анзаардаггүй. Айлчлан ирсэн аз аргалын 6 сарыг амьдралынхаа мартахын аргагүй сар болгоорой
