“Сэнбий” бүсгүй минь
2015-12-28 18:21
Би өөрийгөө “жирийн” охин гэж нэрлэх дуртай. Ганган хувцас өмсөөд явахаас илүү дулаахан байхыг илүүд үзнэ. Нээх их будахгүй ч гэсэн тааруулаад цэвэрхэн будчихдаг охин. Их сургуульд орсоноос хойш ах нар ч мессеж бичиж, залгаж үеийн залуус ч хайртай дуртай хэмээн яридаг боллоо. Ийнхүү залуустай харилцаж байх хугацаандаа тэдэнд хийсэн дүгнэлтийг хүргье.
Хөгжилтэй, алаг нүдтэй, өндөр, булчинлаг залуутай их сургуульд ороод танилцлаа. Тэрээр ХУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Эмэгтэй хүн бүр анхны харцаар дурлахаар сайхан залуу. Мөн эмэгтэйчүүдийг “найрах” арга нь нарийн гэж хэлж болно. Бид анх тавдугаар сарын 12-ны өдөр ажлаас тарах цагыг минь дөхүүлж байгаад уулзлаа.
Дулаахан өдөр байсан тул би богинохон банзал, ягаан өнгийн захтай цамц өмссөн байсан юм. Тэр ч намайг алхам тутамдаа магтаж “мундаг ажил хэрэгч бүсгүй шүү” “хөөрхөн гоё биетэй шүү” гэх мэт худал үнэн нь мэдэгдэхгүй магтаал урсган халуухан ч үнслээ.
Гэхдээ өдөр ирэх тусам надад худал санагдаад ирлээ. Би ч түүнээс чи надтай унтсан охидынхоо тоог нэмэх зорилготой уулзаж байна уу? гэж ширүүхэн асуулаа. Тэр ч шулуухан хэллээ. Энэ бүлгийн эрчүүд эмэгтэй хүнтэй унтахыг илүүд үздэг нь мэдрэгдэж байна. Эмэгтэй та хайргүй л бол ийм төрлийн эртэй ганц шөнийн жаргалын төлөө эмэгтэй хүний үнэ цэнэ битгий алдаарай.
Есдүгээр сард гурван насаар ах залуутай танилцсан юм. Тэрбээр арван жилдээ манай ангийн охинтой үеэрхдэг байсан бөгөөд тэдний үнсэлцэж, хөтөлцөж явахыг сургууль дээр өдөр бүр харж байлаа. Найзаас минь салсаны дараагаар “нойтон хамуу” шиг надаас салахаа байв. Түүнийг харах болгонд найз минь бодогдож, толгойд хачин бодлууд эргэлдээд хэцүүхэн байсан цаг саяхан.
Энгийн залуу байсан ч эмэгтэй хүнийг гоёл чимэглэлтэй зүйрлэсэн богино бодолтой залуу байсан юм.
Цэл залуу охидтой гэр бүлтэй залуус зугаа хийхийг хүсдэг. Магадгүй гал халуун, өө сэвгүй биеийг эдлэх гэж тэмүүлдэг байх. Эхнэрээсээ авч чадаагүй жаргалыг охидоос хайх нь утгагүй.
Хоёр жилийн өмнө танилцаж хамтдаа лекцийн хичээл дээр сууж байгаад танилцсан бондгор залуу таван насаар ах ч гэсэн “хүүхдээрээ” зантай нэгэн байлаа. Хайр сэтгэлийг хөнгөн зуурдын хэмээн ойлгодог тэр залуу найз охиноо эрэгтэй найз шигээ хандаж харилцдаг нэг л хүйтэн хөндий.
Харин миний хувьд жинхэнэ хайр гэж анхны хайр минь байсан юм. Тэр бид хоёр хоёр жил хамтдаа байж намайг өвдөхөд гүйгээд ирдэг. Уйлахад минь түшиж, худал биш урмын үгээр намайг тэтгэж байлаа. Тэр маань дээрх залуучууд шиг байгаагүй. Тэр минь сурах гээд хол явсан ч сэтгэлд дотор байсаар л...
Энэ бол дэлхий дээрхи олон залуусын хэсэгхэн нь цаашид эмэгтэй таньд ямар залуу гарч ирхийг тааж мэдэхгүй. Гэхдээ зүрх сэтгэлээ дагаж, өөрт тохирох гайхалтай залууг өөрийн болгож гэрэлтүүлж яваарай.Үнэ цэнэ алдалгүй “сэнбийгээрэй”. Бүсгүй таньд амжилт хүсье.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
