Зуныг завгүй өнгөрүүлэх "солиотой" арга
2015-12-28 18:21
Чи хот, хөдөө, гадаадад байсан ч үл харгалзан амарч, аялаж, зугаацаж өнгөрүүлэх хэрэгтэй. Гэхдээ үр бүтээлтэй амрах гэдэг өөр зүйл. Тэгвэл бүтээлч зуны төлөвлөгөөг санал болгож байна.
1. Шинэ, этгээд зүйл худалдаж ав.
Хуучин "би"-гээ шинэчилж өөр "би" болох хэрэгтэй. Богино өмд, урт цамц өмсөж явдаг бол зоригтой өөрчилж богино банзал, нимгэн подвалк аваарай. Эрчүүдийн нүд чам дээр тусах болно.
2. Энгийн бүхэн аугаа
Үргэлж энгийн хэрнээ ихэмсэг бай. Аагим зуны өдрүүдэд будаг нь урсаж, "халтайж" явмааргүй байгаа биз. Зун ердөө л өө дарагч, биеийн үнэртэн, сормуусны будаг, гялалзсан уруул өнгөлөгч байхад хангалттай. Инээмсэглэл гэдэг хувцасаар гангарахаа бүү мартаарай.
3. Дурсгалын дэвтэр бөглүүлэх шаардлагатай.
Танил, найз нөхөд ихтэй хүн тэднээсээ урам зориг, эрч хүчийг байнга авдаг. Иймээс жаахан хөгжилтэй зүйл хийж дурсгалын дэвтэр бөглүүлээд үзвэл ямар вэ? Мэдээж арван жилийн хүүхдийн ажил мэт болов ч шинэ танилаа мэдэж авахад ихээхэн нөлөөтэй.
4. Гэртээ гэрэл зургийн үзэсгэлэн гарга.
Гэрэл зургийн камера худалдаж аваад дурсамжаа мөнхөл. Адал явдал, дурсамжтай агшин бүрийг мөнхөлж өөртөө хадгал. Хүсвэл өөрийн блог, facebook, twitter хуудаснаа ил болго. Яагаад гайхуулж болохгүй гэж.
5. Өөрийгөө олж нээ.
Зурагтын өмнө зуныг гэртээ өнгөрүүлэх гэж байгаа юм биш биз. Үүнээс болгоомжил. Цагийг үр бүтээлэй өнгөрүүлж, өөрийн шинэ боломж, авъяас, бололцоог нээ. Бүжиг, хэлний сургалтанд суу. Эмэгтэй хүн боловсролтой байх шаардлагатай. "Байрандаа бүү зогс" .
6. Биеэ бялдаржуулж дуртай усны хувцасаа өмс
"Турмаар байна" гэдэг хэрнээ эрүүл бус хоол, буруу зуршилтай байсаар байх уу. Хэдхэн метрийн зайнд алхаж чадахгүй хэрнээ турна гэж ярих хэрэг байхгүй. Идэвхитэй хөдөлгөөн амьдралыг улам амттай болгох болно.
Зарим хүмүүс зун гэхээр шоу, зугаа цэнгэл хэмээн боддог. Үнэн хэрэгтээ зуныг ажлын урт сар, өдрүүд болохоос өмнө амарч, эрүүл өнгөрүүлэх хэрэгтэй. Өөртөө цаг, зав гарга.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
