Katya Zol:Тод гэгээлэг өнгө бүсгүй хүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг
2015-12-28 18:21
Нью-Йорк хотноо болсон “Mercedes benz ” загварын долоо хоногт анх удаа эх орноо төлөөлөн загвар зохион бүтээгч Катя Зол оролцсон билээ. Тэрээр ганзага дүүрэн иржээ. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.
-Сайн явж ирэв үү. Дэлхийн загварын тайзнаа монгол загвар зохион бүтээгч шуугиулж байсан гэж дэлхийн сайтуудаар мэдээлсэн байна лээ. Өөрөөр тань бахархаж байлаа?
-Баярлалаа. Энэ зөвхөн миний хөдөлмөр биш шүү. Бид багаараа оролцсон. Тэгэхээр надтай хамт оролцсон 26 хүний оюуны үнэлэмж юм. Бид анх удаа тэр том тайзан дээр багаар ажиллаж үзсэн. Гайхалтай байлаа.
-Дахиад илүү ихийг хийх урам зориг авсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Эрч хүчтэй болсон. Урд минь сайхан ирээдүй, боломж хүлээж байна. Монголын загварыг ертөнцийн төлөө чадах бүхнээ хийнэ.
-Загвар зохион бүтээгчтэй уулзаж байгаа болохоор энэ зуны загварын чиг хандлагыг асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Ерөнхийдөө завсрын өнгө голлох төлөвтэй байна. Сүүн буюу завсрын өнгө гэж ярьдаг даа. Эсвэл бүр тод өнгө зонхилно. Ер нь зун өөрөө гэгээлэг, сайхан улирал шүү дээ. Ийм үед хурц өнгийн хувцас өмсвөл сэтгэл хүртэл сайхан байдаг тал бий.
-Гэтэл манайхан ихэвчлэн хар өнгийн хувцас сонгодог юм билээ?
-Тийм тал ажиглагддаг шүү. Хар хувцас туранхай харагдуулдаг гэсэн ойлголттой учир тийм сонголт хийдэг байх. Гэхдээ үгүй шүү гэж хэлмээр байна. Тод гэгээлэг өнгө бүсгүй хүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг юм.
-Өөртөө зохисон хувцсыг яаж сонгох ёстой байдаг вэ?
-Манайхан ихэвчлэн хүмүүсийг дуурайж хувцаслаад байдаг. Энэ л хамгийн буруу. Өөрийнхөө биеийн онцлогт тааруулаад хувцаслах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь өмссөн хувцас маань биед эвтэйхэн байх нь чухал шүү.
-Тэгвэл махлаг бүсгүйчүүд ямар хувцас өмсвөл илүү зохимжтой харагдах бол?
-Би махлаг гээд хэтэрхий задгай, сул хувцас өмсч болохгүй. Тэр хэрээрээ биеэ сул тавьчихдаг муу тал байдаг. Тиймээс аль болох биеийнхээ өө, сэвийг дарсан, хормой нь сул хувцсаар гангарвал зохимжтой харагддаг.
-Манай эрчүүд нэлээд загварлаг болоод байх шиг санагддаг?
-Харьцангуй гадаад төрхөндөө анхаардаг болсон. Эр хүн гээд өөрийгөө орхиж болохгүй шүү дээ. Цэвэрхэн, загварлаг хувцасласан залуус ямар гоё жавхаалаг харагддаг билээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
