Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 03-р сарын 12-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. 30 хоногоор нэн даруй түр гал зогсоох тухай АНУ-ын саналыг хүлээн авахад Украин бэлэн гэдгээ мэдэгдэв. Хятадын тал үүнд ямар нэгэн тайлбар өгөх үү? гэж сурвалжлагч асуув.
Мао Нин:
- Бид холбогдох мэдээллүүдийг анзаарсан, яриа хэлэлцээ хийж, улс төрийн шийдлийг эрэлхийлэхийг Хятад улс хямрал гарсан эхний өдрөөс эхлэн дэмжсэн юм. Бид үргэлж энх тайвны төлөө ажиллаж, яриа хэлэлцээг дэмжихийг эрмэлздэг. Холбогдох талууд яриа хэлэлцээ хийх замаар бие биенийхээ анхаарч буй асуудлыг харгалзан үзэж, тогтвортой, урт хугацааны энхийн шийдлийг олохыг бид хүсэн хүлээж байна гэж хэллээ.
